Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Дэд дарга ЯН ЖИНЬ-тэй уулзлаа
Мэдээ

ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Дэд дарга ЯН ЖИНЬ-тэй уулзлаа

Эрхэм админBy Эрхэм админ08/18/2023Updated:08/19/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол – Хятадын 4 дэх удаагийн экспог Өвөр Монголын өөртөө засах оронд 9 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дэд дарга Ян Жиньтэй Бээжин хотноо уулзлаа.

Энэхүү экспог зохион байгуулах бэлтгэл ажлын хурлын уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсоны дагуу уламжлал болгон зохион байгуулж буй тус экспо арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, соёлын солилцооны ажлын талаар санал солилцов.

Өмнөх 3 удаагийн экспо арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын Засгийн газар идэвхийлэн оролцож, голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн энэ удаад үзэсгэлэнгийн талбайн хэмжээг томруулж 925 м.кв болгосон бөгөөд Монголоос оролцох 500 аж ахуй нэгжид талбайн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, тээвэр, ложистикийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, бизнес уулзалтуудыг зохион байгуулах, бусад 30 гаруй улсын бизнес эрхлэгчдийг оролцуулах зэргээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Хоёр улсын хувьд цар тахал, хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдал зэрэг амаргүй цаг хугацааг даван туулсан ч хоёр улсын худалдааны эргэлт өссөн төдийгүй соёлын салбарт ч найрсаг харилцаа илүү өргөжиж байгааг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны дэд дарга Ян Жинь онцолж байлаа. Мөн Монгол – Хятадын 4 дэх удаагийн экспог хоёр улсын Засгийн газрын түвшинд зохион байгуулдаг нь  стратегийн түншлэлийг өргөжүүлэх арга хэмжээ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж улмаар экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Ази тивдээ экспортлогч орон болох зорилт тавьж ажиллаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг дурдлаа.

Мөн дэд сайд М.Ганхүлэг Монгол Улс дэлхийн 67 оронд бараа экспортолсноос 91.8 хувийг БНХАУ эзэлж байгааг дурдсаныг дэлгэрүүлбэл манай хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлт 2023 оны эхний 7 сарын байдлаар 9.93 тэрбум ам.доллар, тэр дундаа Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО хооронд 2023 оны 4 дүгээр сарын байдлаар хийсэн нийт экспорт, импорт 22.2 тэрбум юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 146.6 хувиар өссөн байна.

Үүнээс Монгол Улсын экспорт 20.4 тэрбум юаньд хүрч өмнөх оны мөн үеэс 157.2 хувиар, импорт 1.7 тэрбум юань болж өмнөх оны мөн үеэс 65.4 хувиар тус тус өссөн нь  ӨМӨЗО-ы нийт экспорт, импортын 36.9 хувийг эзэлж байгаа нь Монгол-Хятадын экспогийн үр дүн юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төрийн тэргүүдийн уулзалтаар харилцан тохиролцсон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод  2021 онд хүрсэн бөгөөд энэхүү зорилтыг 20 тэрбум ам.долларт хүргэхээр бүхий л салбарт хамтран ажиллаж байна

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.