Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 12 дугаартай удирдамжийн дагуу эм ханган нийлүүлэх чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар “Моносфарм трейд” ХХК нь ханган нийлүүлэх байгууллагуудад эмийг нийлүүлэхдээ ижил төрлийн эмийг ялгавартай үнээр борлуулах, түүнчлэн гэрээнд “бөөний болон жижиглэнгийн үнийг, худалдагч талын тогтоосон үнээр баримтална” гэсэн заалт тусгах замаар зах зээл дээр тухайн өрсөлдөгч аж ахуй эрхлэгчийн борлуулах үнийг тогтоох зэргээр давамгай байдлаа ашиглаж ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэж тус компанид 8.4 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ.