Монголын урлагт ур чадвар, авьяасаараа тэргүүлэх байр эзэлдэг жүжигчдийн нэг бол МУГЖ И.Одончимэг.
Тэрээр ард түмний бухимдал болсон нийтийн тээвэр олон цаг, минутаар хүлээдэг үзэгдлийг сошиалдаа бичжээ.
“Автобус хүлээсээр 15 минут болж байна. 71 номерт суух ёстой. Энэ чиглэлд их удаан явдаг болтой. Эрхбиш зун юм даа. Өвөл ч энэнээс удаан хүлээх магадлал өндөр. Хүүхэдтэй хүмүүст бол хэцүү л юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарахгүй бол яаж машин цөөрөх вэ дээ” гэжээ.
Нийтийн тээвэрт хүлээж суухын зовлонг мэдэрсэн бололтой.