Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Х.Янжингаажид: Тордайн Ганболдын машин хулгайлсан хэргийн шүүх хурал 5 дахь удаагаа хойшилж байна
Папарацци

Х.Янжингаажид: Тордайн Ганболдын машин хулгайлсан хэргийн шүүх хурал 5 дахь удаагаа хойшилж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/24/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэн Т.Ганболд эхнэр Х.Янжингаажид өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал,

“Тордайн Ганболдын машин хулгайлсан хэрэг 2 жилийн турш нэг ч шүүх хурал бололгүй ТАВ дах удаагаа хойшиллоо.

  1. Өмгөөлөгч нь хэрэгтэй танилцаагүй гэдэг шалтагтай. Өмгөөлөгчид ганц л ажил байдаг. Тэр нь хэрэгтэй танилцах.
  2. Өмгөөлөгчийнх нь шүүх хурал давхцсан.
  3. Т.Ганболдын үеэл дүү, болжморуудынх нь нэг Алтантуяа нь шүүх рүү явах замдаа гайхамшигтайгаар машинаа мөргүүлсэн. Машин осолд орсон гэх нотлох баримт хүссэн ч гаргаж өгөөгүй. Шүүх түүнийг нь хүчлээгүй. Үүнээс гадна бас нэг өмгөөлөгч нь Солонгос явсан.
  4. Т.Ганболдын ээжийнх нь дүү, хэрэг үүрэгч Самбуугийн Отгондулам эмнэлэгт хэвтсэн. Хэвтсэн гэх эмнэлэг дээр нь очтол хэвтээгүй гэдэг нь илэрсэн. Энийг нь шүүхэд мэдэгдсэн ч шүүгч юу ч хийгээгүй. Аан гээд л өнгөрсөн.
  5. Өмгөөлөгч нь Хөх хотод яваа.

Шүүх хурлын товыг бараг 1-3 сарын өмнө зарладаг. Гэтэл тэр өдөр нь эдний хэн нэгэн хаа нэгэн өөр газар байдаг. Тэрийг нь шүүгч нь “Аан за байхгүй юу? За хойшлуулъя” гэдэг.

Үүнийг үгсэн хуйвалдсан авлигын хэрэг гэхгүй юм бол юуны хэрэг гэх юм бэ? Гүтгэлээ гээд шүүхдээрэй. Би бас тэр шүүх хуралтай өдрүүдэд нь өвдөөд, гадаадад зугаалаад явж чадна.

Энэ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үнэхээр авлигад ялзарсан, хүнд суртал нь дийлдэхгүй газар юм.

Хулгайлсан хөрөнгө нь тодорхой, хулгайчид нь тодорхой, захиалагч нь тодорхой байхад зүгээр л шалтагаар хойшлуулаад байна.

Монголын шүүх муугаас сайныг хамгаалах ёстой юм уу? Эсвэл муутайгаа нийлж ганц ч шүүх хурал хийж чадахгүй яваад байх ёстой юм уу?

Лайвчин Мөнх-Эрдэнийг өмгөөлөгч нь хэрэгтэй танилцаагүй, өмгөөлөгчгүй байсан ч 3 долоо хоногт ялалчихдаг юм билээ.

Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл энэ авлигад идэгдсэн шүүгч нараа халж, сольж иргэдийг шударга орчинд амьдрах эрхийг нь хангаж өгөөч. Иргэдийн хэргийг шүүж шийдэж өг гэж татвар төлөгч, бизнес эрхлэгч бидний мөнгөөр шүүгч бүр сар бүр 10 сая гаруй төгрөгийн өндөр цалин, хангамжтай ажилладаг.

Монгол дундаж айлын эхнэр нөхөр нийлээд ч 2 сая төгрөгийн цалин авч чаддаггүй шүү шүүгчдээ! Түмнийхээ төлөө олигтойхон шударга ажиллаж чадахгүй юм бол дараагийн хүмүүстээ эртхэн зайгаа тавиад өгчих. Шүүгээд суудаг хулгайчдаасаа дутахгүй ёс зүйгүй, авлигач хүмүүсээр шүүлгээд суух хүсэл бидэнд алга.

Ганболд мэтээс нэмж мөнгө, хөрөнгө аваад хар дэвтэрт нь ороод л байгаарай. Нэг л өдөр намайг мурьсантай адил хэнийг ч мурьж чадна гэдгийг харнаа та нар. Авлигын хэргээр шорон явах олон шүүгч нарын цуваа нэг л өдөр ирнэ. Би бүр Ванга шиг хэлчихье!

Өнөөдөр ЗУРГАА дах удаагийн шүүхийн тов 9 сарын 12-нд тавигдлаа.

Одоо дахиад хойшлогддог юм бол би энэ хэрэгтэй холбоотой шүүгчид, өмгөөлөгчид, нотариатч, Т.Ганболдын хамаатнууд, хамаарал бүхий бүх хүмүүсийн зургийг нэг нэгээр нь намтартай нь, хоорондоо ямар холбоо сүлбээтэйг ил болгоно гэдгээ үүгээр мэдэгдье.

Шүүх нь шүүх ажлаа хийж чадахгүй юм бол би шүүх ажлаа хийнэ. Битгий шүүхийн ажил руу орлоо гээд байгаарай. Та нар угаасаа ажлаа ч хийж чадахгүй байна.

Хэн хэн гэдэг ямар нүүрний арьснууд энэ хэрэгт холбогдоод байгааг та бүхэнд царайтай нь сонирхуулна аа” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.