Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам:
Хүн тэжээвэр мал биш учраас өөрөө өөдлөх нь жам. Жамд улс төр төрчтэйгөө, шашин ламтайгаа гай болдог. Мухар сүсэг мулгуу тонуулч засагт хууртсан сонгогчид хохирдог. Хохирогч сонголтынхоо лай ланчгийг үүрнэ. Үүрсэн ачаа нь сонголтынх нь үр дүн болж нурна. Нуралтыг босгон сэргээх ганцхан зам бол эрх чөлөө, өрсөлдөөнт харилцан хожих зах зээл, хараат бус эдийн засаг, цомхон засаг, авсаархан татвар, чирэгдэл хүнд сурталгүй үйлчилгээ. Үйлчилгээ хүн хоорондын соёлын харилцааг өөгшүүлнэ. Өөгшсөн хувь хүн өөрийгөө өөд нь татаж бизнесээ арвижуулан ашигтай ажиллана. Ажилтай анхиатай айл өрх, хүмүүс амьдралаа сайхан аваад явна. Амьдралаа өөрийхөөрөө аваад явах хүмүүст хөх, ногоон зүүний дээрэнгүй үнэр ханхалсан улаан оросын хиншүү шингэсэн баригдмал булчин хэрэггүй. Хэрэгтэй зүйл бол ухаан сэтгэлгээ, саруулхан бодол, эрүүл бодитой харах үнэ цэнэ. Үнэ цэнэтэй амьдрая гэвэл өөртөө хал балгүй сонголт хийх нь зүйд нийцэнэ. Нийцэл нь айдасгүй хүндрэлгүй орших явдал. Явдал суудлаа ягшмал өөдлүүлэх нь тархины бохирдлоосоо салах үйлдэл. Үйлдэл зөв болвоос үйлс ариусна.