“Камертон” хамтлагийн дуучин Д.Болд өөрийн цахим хуудаснаа хүйсийн чиг баримжааныхаа тухай тайлбар хийжээ.
Тэрээр “Нэг танилтайгаа таараад буу халаад нэлээн ярьж суулаа. Элдвийн л юм ярьлаа. Урлаг спорт бизнес гээд болох болох болохгүй хөгжих хөгжихгүй гээд нэлээн л ярьлаа. Сүүлдээ бүр сошиалаар юу их яваад байгаа талаар ярьлаа. Тэр хүн маань асууж байна. “Таныг одоо гомо гээд хүмүүс бичээд байхын та нээрээ гомо биш биз дээ?” гэнэ ээ!!!
Би хариуллаа. “Яг одоог хүртэл би эмэгтэй хүнийг хайрлаж, эмэгтэй хүнийг харахаар сэрэл мэдрэмж минь хөдөлж, одоог хүртэлх бүх дуу хөгжим минь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд зориулагдаж, зөвхөн эмэгтэй хүнийг хардаг, хайрладаг, догдолдог, намайг онгод минь хөглөөд, хөтлөөд дагуулаад явж байгаа ш д… Тэгэхээр би гомо биш байгаа биз дээ тээ?!…”
Өөр би одоо юу ч гэхэв дээ нээрээ. Эсвэл шинжилгээний бичиг гаргуулж болдог бол гаргуулаад нотариатаар батлуулаад, иргэний үнэмлэх шигээ байнга биедээ авч явах ёстой ч юм уу бүү мэд.Жич: Гомо хүмүүс та нар минь битгий намайг гомо гэж андуурч овоо хараандаа онилоорой. Би өөр хүн шүү” гэлээ.




1 сэтгэгдэл
Эмэгтэй хүн харахаар сэрэл хөдөлдөг ч гэх шиг таашаал авч явна ч гэх шиг. Энэ сонин эр шүү. Яагаад өөрийнхөө тухай тийм яриа гарсныг үнэнээр нь ярьчихвал гомочууд онилохоо болих байлгүй дээ. Ярианаас чинь бол мояачууд өөрийг чинь онилж өгнө дөө