Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Цагдаа алба хаагчийнхаа эрх ашгийг ноцтой зөрчиж байгааг О.Цэлмэг дэлгэлээ
Мэдээ

Цагдаа алба хаагчийнхаа эрх ашгийг ноцтой зөрчиж байгааг О.Цэлмэг дэлгэлээ

coolBy cool08/29/2023Updated:08/29/2023Сэтгэгдэл байхгүй8 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаа хүн төрдөө тангараг өргөсөн болохоор хүссэн ч эс хүссэн тушаалаар хөдөлдөг. Харин тушаал нь хууль зөрчсөн байх тохиолдол гарч, хүний эрхийн зөрчил гаргах нь элбэг байдаг. Гэвч энэ талаар цагдаа нар ам нээх эрхгүй байдаг нь цагдаагийн байгууллагад хүний эрхийн зөрчил гаарсан гэдгийг ар гэрийнхэн нь баталдаг.

Тэгвэл Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагч  ахмад О.Цэлмэг өөрийн цахим орчиндоо зоригтойгоор шүгэл үлээж, байр сууриа илэрхийлж байна.

БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭРХЭМ ХҮНДТЭЙ ДАРГА НАРТ ХАЯГЛАВ
Миний бие цагдаагийн ахмад цолтой Улаанбаатар хотоос Булганы цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирээд 11 сар болж байгаа.
Энэ байгууллага нь шударгаар үгээ хэлсэн хүнд халтай, адлах дуртай, хавчиж шахах тал дээр маш сайн гэхүүдээ. Булган нутаг бол дэндүү сайхан байгальтай газар гэдгийг мэдэж авсан боловч Цагдаагийн газрын дарга нар болох газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар, дэд дарга дэд хурандаа Б.Баттулга, Захиргааны тасгийн дарга, дэд хурандаа Б.Өнөрбат, Замын тасгийн дарга, дэд хурандаа Д.Мягмаржав нар та бүхэн хүн чанартай, хүнлэг, шударга байх хэрэгтэй шүү. Шударга Үг хэлсэн алба хаагчийг гадуурхаж, пальдиганаж тал зассан алба хаагчийг сайн гэж дүгнэдэг асуудлаа одоо орхих хэрэгтэй гэж хэлье.
Цагдаагийн байгууллагад судалгаагаар нийт 10,000 гаран албан хаагч ажилладаг ба хүнийг ойлгодог сайн даргатай, сайн хамт олонтой газрууд ч зөндөө байдаг гэдгийг дурдмаар байна шүү. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба гэх мэт.

Булганы цагдаа яачихсан газар бэ? Үнэхээр ойлгохгүй юм, мөрөөрөө ажлаа хийгээд явахлаар ад үзнэ, цалин хасна. Асуухлаар ямар ч үндэслэлгүй хасдаг. Жишээ нь эхний хагас жилийн байдлаар цалин хассан үндэслэл нь тасгийн ажил унасан, гэмт хэргийн илрүүлэлт багассан гэсэн үндэслэлээр хассан байдаг.

Өмнө өөр газруудаар ажиллахад яг ийм бүдүүлэг асуудалтай тулгарч үзсэнгүй дээ.

Зарим хүмүүс намайг чи ингэж хэл ам хийх хэрэг байна уу, усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй гэж хэлэх юм. Энэ бол маш буруу гэж хэлмээр байна, учир нь ийм бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүний эрхийн мэдрэмжгүй, ажилтан алба хаагчийнхаа аж амьдралыг тоодоггүй, хөсөр хаядаг Булганы Цагдаагийн эрхэм хүндтэй мундаг дарга нартай хэзээ ч эвлэрэхгүй шүү гэдгийг энд зориуд тэмдэглэе.

За тэгээд миний 2023.08.16-ны өдөр Булганы цагдаагийн газрын хууль бус асуудалтай холбоотой нийтлэлийн дагуу албаны шалгалтыг ЦЕГ-аас хийж байгаа болохоор хэсэг хугацаанд тайвширч орхисон юм.
Булганы цагдаа намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь бол үнэн. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Батдорж нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошиалд мэдээлэл оруулсан гэсэн 2 шалгалтыг явуулж байгаа. Намайг ээлжийн амралт авах үед гар дээрээс зөрчлийн хэргийг шилжүүлж аваагүй болохоор Улаанбаатар хот руу явж ажиллагаа хийгээд ирэхэд хувийн зорилгоор автомашин ашигласан гэж үзээд байгаа нь маш өрөвдөлтэй юм даа. Энэ асуудлыг нөгөө л дэд даргаар ажиллаж байсан дэд хурандаа Б.Баттулга хор хутгаж зохион байгуулсан. Гэтэл албаны шалгалт хийж байгаа дэд хурандаа Ж.Батдорж нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Сайхан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй хамсаатан байж болзошгүй мөн хулгайлагдсан малыг тээвэрлэсэн автомашины жолоочийг хаацайлж өмөөрсөн гэх асуудал Булган даяараа яригдаж байгаа. Энэ асуудлыг Сайхан сумын иргэд, Булганы цагдаагийн алба хаагч нар бүгд л мэдэж байгаа шүү дээ. Гэмт хэрэгт холбогдсон дарга хүн албаны шалгалт явуулаад Төрд ажиллах нь зөв үү гэдэг асуудал яригдах нь зүйтэй гэж үзэж байна.
Тэгээд 2023.07.05-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Ж.Амарсанаа дээр шалгагдаж буй 20230330000024 дугаартай надад холбогдуулсан албаны шалгалтын явцад
2023.07.31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Батчулууны Баттулга гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн 99100157 дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.Алтайгаар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.
Тэгээд миний ярианы биллийг Хошууч Ж.Амарсанаа гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд Рашаант сумын цагдаагийн тасгийн дарга, ахмад Ж.Бээжин, Хангал сумын тасгийн дарга, ахмад н.Батцэнгэл нарыг дуудаж миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.
За нэгдүгээрт албаны шалгалт гэдэг нь цар хүрээтэй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, код-д заасны дагуу л явагдах ёстой ажиллагаа гэсэн үг. Хоёрдугаарт албаны шалгалтаар миний гар утасны дугаарын орсон гарсан түүхийг прокурор зөвшөөрч байгаа нь их сонин байна. Энэ хүмүүс чинь хууль хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг субьектүүд болохоос биш хууль зөрчдөг юм байхдаа гэсэн ойлголт төрж байна.
Миний гар утасны дугаарын орсон гарсан ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна.
Тэгээд газрын дарга цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр, Мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Ж.Амарсанаа нараас энэ тухай асуухад алба хаагчийн утасны билл авах тухай цагаан дээр хараар бууж бичигдсэн хууль журам байхгүй, гэхдээ дотоод итгэл үнэмшлээрээ авч болдог гэх юм.
Энэ бол арай л хариулт байна даа нээрээ, албаны шалгалт хийх нэртэй алба хаагч бүрийн утасны биллийг авдаг болоод байвал хэн ажиллахав дээ. Эрхэм хүндэт Булганы цагдаагийн дарга нараа . Та нарын оюун ухаанд чинь юм бодогдож байна уу ер нь‼️ Ийм асуудлыг би дараад, дотроо бодоод байж үнэхээр чадахгүй нь ээ.
Олон жилийн өмнө цагдаагийн нэг даргаас танил нь эхнэрээ хардаад гар утасныхан биллийг аваад өг гэж авхуулаад хүн амины хэрэг гарсан гашуун туршлага сонсож байсан шүү. Миний энэ асуудал ер нь энэтэй өнгө ижил гэхэд болно.

Одоо яах уу Булганы цагдаа будилаан хийж Прокурор руугаа чихэх байхдаа тийм ээ ?
Газрын дарга Ганбаяр та чинь прокуророос лавла гээд байсан тийм ээ. Надад хэцүүхэн л байна.
Би нялх хүүхэдтэй гэр бүлээрээ хүний нутагт уг нь ажиллаж амьдрахаар ирсэн юм даа.
Булганы цагдаагийн газар дотроо бугшсан алдаа завхарлаа хэзээ арилгаж дуусах бэ, дарга нар та нар хэзээ юм ойлгож ухаарах бэ, хэзээ алба хаагчаа боддог болох бэ???
Булганы цагдаагаас болж нийт Монголын цагдаагийн байгууллага яригдаж байна эмгэнэл юм даа.

Хэрэв Булган аймгийн Цагдаагийн газар түүний дарга нар нэр хүндэд халдаж гүтгэлээ гэж ярих гэж байгаа бол үүнийг сайн уншаарай.
Төрийн байгууллага буюу ТӨР нь өөрөө иргэдийнхээ итгэл үнэмшил, дэмжлэгт тулгуурлаж оршдог учраас төрд ажиллаж буй аль ч даргад, сонгуульт албан тушаалтанд “албан тушаалын нэр хүнд” гэдэг зүйл онолын хувьд байдаггүй, байдаггүй учраас үүнийг сэргээх хууль зүйн үр дагавар дагадаггүй. Харин хувь хүний хувьд хэнд ч “нэр хүнд” байдаг ба үүнийг тухайн хувь хүн өөрөө шүүхээр, хууль хяналтын байгууллагаар шалгуулж сэргээлгэх хууль зүйн эрх, боломж үргэлж нээлттэй байдаг.
Эрхэм дарга нараа лайк дарж шейр хийсэн залуусаа битгий дуудаж дарамтлаарай.
БУЛГАНЫ ЦАГДААГИЙН ГАЗАР албаны шалгалтаар алба хаагчийнхаа гар утасны ярианы түүхийг хууль бусаар авсан үйлдлээ олон нийтэд тайлбарлаарай.”  хэмээн цахим хуудастаа бичсэн байв.

Үүний дараа тэрбээр Булган аймгийн цагдаагийн газрын дарга, удирдлагууд хууль бусаар алба хаагч нараа хэрхэн “дарамталсан” талаар баримттай бичсэн байв.  Тодруулбал,

Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаарх дараагийн баримт

1. 2023 оны эхний хагас жилийн байдлаар буюу 2023.06.23-ны өдрийн цалин хасах тухай тушаалаар нэр бүхий 42 алба хаагчдын цалинг 10-20 хувь хассан боловч хассан тушаалаа 2023 оны 07 сард өглөөний яриан дээр танилцуулсан.
Энэ үед нөгөө хэдэн алба хаагч нар нь цалингаа хасуулснаа мэдэж байгаа юм. Энэ бол хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаа бүдүүлэг үйлдэл шүү. Ажил олгогч ажилтанд урьдчилж цахимаар болон бичгээр мэдэгдэх үүрэгтэй байдаг шүү хуулиа уншина уу.
Хассан үндэслэл нь инээдтэй : 1. Санд алдаатай мэдээлэл оруулсан 2. Үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй хэрэгжүүлсэн г.м
Би бол эхний хагас жилээр бараг цалингаа нэмүүлэх байх, хэдэн хэрэг шийдсэн дээ ухааны юм л бодоод явж байж дээ хөөрхий.  Тэгээд энийг газрын дарга хурандаа Л.Ганбаатараас асуухаар “эрүүгийн тасгийн гэмт хэргийн илрүүлэлт муу байна” гэж хэлж байгаа юм даа.

2.2023.04.15-ны өдөр Булганы цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар гэдэг хүн байгууллагын гаднах шат довжоо янзлах нэрийдлээр 140 гаран алба хаагчдын цалинг авах шийдвэр гаргаж, хүн бүрээс нэг өдрийн цалин авсан. Би гэхэд нэг өдрийн цалин 93,600 төгрөг хураалгасан. Энийг тасаг тасаг дотооддоо хураалгасан. За яахав зарим нэг дотор нь ажиллаж байгаа алба хаагч нараас “юун сүртэй юм, цагдаагийн газраа хандивлаа л биз” гэж хэлэх байх өө. Энд сүртэй юм яриагүй энэ асуудал таслан зогсоогдох ёстой гэдгийг үүгээр мэдэгдье” хэмээжээ.

Түүний ийнхүү бухимдаж байгаа нь аргагүй юм. Учир нь цагдаагийн алба хаагч цаг наргүй ажилладаг. Мөн цагдаагийн байгууллагад арын хаалгагүй бол бор зүрхээрээ тушаал дэвшинэ гэдэг тун бэрх байдаг. Нэг бол ажлаа маш сайн хийдэг хүн эсвэл Хэнтий аймгийн угшилтай хүн эсвэл “кран”-тай хүн л тушаал дэвшдэг. Цаг наргүй, цалин багатай, шударга бус тогтолцоотой байхад ийнхүү цалин хасаж, үг дуугарсны төлөө цалин хасаж байгаа нь жирийн алба хаагчид хүнд тусах нь аргагүй юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.