Их утга зохиолд гал манаж буй цөөхөн бүсгүй яруу найрагчдын нэг бол Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Санжаагийн Батжаргал юм. Тэрээр 2012 оноос уран бүтээлээ эхлэж “Намрын шөнийн зүүд” романаа эхлүүлж түүхэн романаар дагнан бичдэг цөөн эмэгтэйн нэг болсон. Үүнээс хойш “Хайду хаан”, “Ишүүжин”, “Аргасуу баатар”, “Харийн тэнгэр” гэсэн цуврал романуудыг тэрээр туурвижээ.
Мөн Их Монгол Улсын тав дахь хаан, ертөнцийн долоон гайхамшиг болох Таж Махалыг бүтээсэн монгол угсааны Шах Жахан хааны тухай “Их Хайрын түүх” роман бичсэн нь үзэгчдээс ихээхэн талархал хүртсэн.
Романаар дагнасан зохиолч гэгдэх тэрээр хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаануудад өгүүллэгүүдээрээ тэргүүлж, тууж, уянгын өгүүллэгүүдийг ч бичиж ирсэн мэдрэмжтэй найрагч юм.
Тэрээр саяхан шинэхэн романаа өлгийдөн авчээ. Түүний “Чин бишрэлт хатан” роман нь эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө цуцалтгүй тэмцэгч, яруу найрагч,төрийн зүтгэлтэн Цогт хунтайжийн эх, ард олноосоо Чин бишрэлт Тайхал хатан хэмээх алдрыг хүртэж, их талын эн дээр гэрэлт хөшөөнд алдраа мөнхөлсөн эрдэмт хатны тухай өгүүлэх гэнэ.
Зохиолчдын шинэ ном бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа гэнэ.