Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Амин ганц үрээ аюулт өвчнөөс аврахаар тэмцэж байгаа мэргэжил нэгт сэтгүүлч М.Эрдэнэчимэг найзын маань хөөрхөн хүүд тусална уу
Мэдээ

Амин ганц үрээ аюулт өвчнөөс аврахаар тэмцэж байгаа мэргэжил нэгт сэтгүүлч М.Эрдэнэчимэг найзын маань хөөрхөн хүүд тусална уу

coolBy cool08/30/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа богино долгионы FM103.6 радиогоор өөрийн дуу хоолойгоороо танигдсан сэтгүүлч, редактор М.Эрдэнэчимэг өөрийн ганц хүүдээ тухай тусламж хүсч олон нийтэд ханджээ. Түүний хүү 3 секунд зүрх зогсдог гэх оношоор гурван сарын өмнө оношлогдсон байна. Энэ тухайгаа тэрбээр өөрий цахим хуудаснаа онцлоод

“Хүүд минь амьдрал хайрлаж буй бүх хүмүүст талархъя. Одоогоос  гурван сарын өмнө хүүгийнхээ өвчний оношийг сонссон тэр өдөр миний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Цэл залуухан хорь ч хүрээгүй ганц хүүгийн минь зүрх нь 3 сек асистол өгч зүрх нь зогсдог гэсэн үгийг дуулаад газар хөмрөх шиг болж билээ.

Харамсалтай нь, Монголд хагалгаа хийх боломжгүйг дуулаад эхний өвдөг сөхрөлт урам хугаралт минь ирсэн юм. Дараа нь БНСУ-д яг тэр түлэх хагалгааг нь хийж байсан кейс байхгүй, харин peacemaker суулгаж болно гэх хариунууд сонсоод сэтгэл гутарч итгэл минь хийсчих шиг болсон.

Хамгийн сүүлд БНХАУ-ын зүрхний том төв Фувай эмнэлгийн мэс заслийн багийнхан л энэ хүнд мэс заслыг хийх боломжтой гэдгийг дуулсан нь хамгийн сайхан өдөр байв.

Надад хандаагүй газар, очоогүй хүн гэж бараг үлдсэнгүй. Хаана ямар сайн зүрхний эмч, эмнэлэг байна, тийшээгээ хүүгийнхээ шинжилгээний хариу болон оношийг явуулдаг байв.

Хүүтэйгээ хамт урт удаан амьдралыг туулж, үр хүүхэдтэй болохыг нь харж, хамтдаа үсэн бууралтахыг би яг одоо хүсэж байна!!! Надад одоо эд баялаг сонин биш!!! Эрх мэдэл, албан тушаал юу ч биш!!! Миний хүүгийн амьдрах он жилүүд илүү эрхэм байна. Ээжтэйгээ хамтдаа өтлөхийг нь харах илүү нандин байна.

Энхэр жаахан үрд минь туссан энэ хүнд өвчнөөр ахиж өөр хэний ч үр хүүхэд бүү өвдөж шаналаасай! Эцэг эхийнхээ голыг харлуулж, үр хүүхэд нь наснаасаа эрт энэ амьдралаас битгий буцаасай! Гагцхүү хүү минь энэ хүнд өвчнийг өөрийн биеэрээ энэлэн шаналж, эдгэрэн илаарьшаад даван туулж, амьдралын үнэ цэнийг мэдэрч, дахин Шинээр, цоо шинээр амьдраасай гэж би эх хүний хувьд залбирч байна. Энэ хорвоод амьдрах ганцхан утга учир минь бол хүү минь чи билээ. Энхрий үр минь чи л байхгүй бол ээжид нь үлдэж хоцрох нэг ч хором бас ганц ч агшин хэрэггүй…

Ээж нь хүүгийнхээ гараас атгасан гараа тавихгүйг хичээж байгаа шиг минь үр минь чи ээжийнхээ гараас суларч болохгүй шүү!

❤️ Энэ олон хүний итгэл сэтгэл, залбирал мөргөлийн үрээр миний хүү амьдрах болно гэдэгт ЭЭЖ нь итгэж байна. Хүүгээ эрүүл саруул болгоод хөтлөөд ирэх тэр өдрийг хүртэл надтай хамт байх сэтгэлийн хүч тэнхээ хайрласан та бүхэндээ баярлалаа” гэжээ.

Амин ганц үрээ аюулт өвчнөөс аврахаар тэмцэж байгаа мэргэжил нэгт сэтгүүлч М.Эрдэнэчимэг найзын маань хөөрхөн хүүд тусална уу?

Олны тус оломгүй далай билээ 

 Хандивын данс: Хаан банк: 5062070366 ээж М.Эрдэнэчимэг 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.