Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, эрдэмтэн Үржингийн Хүрэлбаатар СУИС-ийн хүндэт профессор болжээ.
Утга зохиол, сэтгүүл зүй, урлаг судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвиж, шинжлэх ухаан, танин мэдэхүйн дагнасан соён гэгээрүүлэх нийтлэл, нэвтрүүлэг хийж, Д.Намдаг судлалаар дамжуулан театрын урлаг судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ.
Яруу найрагч Ү.Хүрэлбаатар UBS телевиз, Шинжлэх ухааны академитай хамтран бүх нийтийн боловсролд зориулж шинжлэх ухаан танин мэдэхүйн “Судлагдахуун” нэвтрүүлгийн тавь гаруй дугаарыг үзэгчдэд хүргэсэн билээ.