Дуучин Укагийн дүү, боксчин Н.Төгсцогтын анхны эхнэр гэдгээрээ олонд танигдсан Д.Уранзаяа өдгөө инфлюэнсерүүдийн тоонд орсон гэхэд хилсдэхгүй. Сошиал тэр тусмаа instagram-д тэрээр ихэд идэвхтэй байдаг нэгэн.
Брэндлэг, ганганаараа залуучуудын харцыг булаадаг тэрээр брэндийн бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Тэрээр жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хуриманд дресс код нь цагаан байсныг дахин дахин сануулан Michelamazonka брэндийн цагаан даашинзаар гоёжээ.