Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврагч нохой Жонни нас эцэслэжээ. Жонни нохой Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт таван жилийн хугацаанд 20 гаруй дуудлагаар ажиллаж, гурван хүний алтан амийг аварч, 10 гаруй буцалтгүй нэрвэгдэгчийг эрэх хайн илрүүлж байжээ.
Аврагч нохой 4.6 метр гүн цасны цаанаас хүнийг үнэрлэж олж чаддаг онцгой чадвартай байдаг билээ.

