Монголын сайхан хосуудын нэгт С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнэ хоёр зүй ёсоор тооцогдоно. С.Сарнай урлаг, загварын карьераа эхэлж, хоромхон зуур амжилтад хүрсэн. Тэрээр хоёр хүүхэдтэй бөгөөд удахгүй бүл нэмэх гэж байгаа юм байна. Кино нээлтийн үеэр манай дуран түүнийг онцлон буулгалаа.
Өөрийн гэсэн хувцас загварын брэндтэй болсон тэрээр үнэхээр хөдөлмөрч, үзэсгэлэнтэй, гаднаасаа дотроосоо ч гэрэлтсэн сайхан бүсгүй.
Нөхөр Э.Мөнх-Эрдэнэ нь хөлбөмбөгийн урдаа барих тамирчдын нэг.
Загвар өмсөгч мисс С.Сарнай биеэ сайхан авч явдаг болохоор энэ хоёрын насны зөрүү огт анзаарагддаггүй. Мисс С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнээс овоо хэдэн насаар эгч гэнэ шүү.