Сэтгүүл зүйд ярилцлагаар дагнаж ажилладаг сэтгүүлч цөөн гэхэд хилсдэхгүй. “Ярилцлагын хаан” гэгддэг сэтгүүлч бол Бадамдоржийн Ганчимэг юм. Ганчимэгийнх гэх тодотголтой ярилцлага, бүтээлүүдийг хүлээх, уншиж хөглөгддөг уншигч олон. 
Түүний уншигчид нь Д.Дагвадорж аваргатай хийсэн ярилцлагыг нь уншин уйлж, уянгын өгүүллэгт нь уярч, улстөрчтэй хийсэн ярилцлаганд нь уурлаж суудаг ч уншсаар л байдаг. 
2014 оноос хойш “Open door” нэртэй шинэ сонинг гарган нам гүмхэн байх сэтгүүлч “Хүний ээж” киноны нээлтийн үеэр ийнхүү манай дуранд өртжээ. Монголын сэтгүүл зүйн ярилцлагын мастер тэрээр сошиал идэвхтэй нэгэн. Хэлэх гэснээ хэлж, бичих гэснээ бичиж л орхидог тэрээр энэ киноны талаарх үнэн шүүмж бичих биз ээ.
Б.Мөнхжаргал

