Зохиолч Баатарсүрэнгийн Тогтохбаяр гэвэл хүмүүс ямар хүн байдаг билээ гэж бодолхийх байх. Харин зохиолч Б.Шүүдэрцэцэг гэвэл андахгүй. Монголын уран зохиолд “Домогт Ану хатан”, “Улаан могой”, “Хагацашгүй”, “Үүлэн хээтэй орчлон” зэрэг бүтээлүүдээрээ өөрийн орон зайгаа эзэлсэн бүсгүй найрагч билээ.
Удахгүй болох номын баярт өөрийн “Улаан могой-2” романаараа оролцохоор номын урьдчилсан захиалгаа эхлүүлсэн зохиолч олон өдөр номоо бичиж суусан алжаалаа тайлж киноны нээлтэнд оролцонхон явна.
Б.Мөнхжаргал