Дээхнэ үед эрэгтэй эсрэг дүрийг “Мандухай цэцэн хатан” киноны Исмэл тайжийн дүрийг бүтээсэн Б.Дамчаа агсангаар төсөөлдөг байсан. Түүний орчин үеийн залгамж халаа гэж хэлж болох жүжигчин бол Энхтайваны Батнямбуу юм.
Хувьсал продакшны 20 жилийн ойдоо зориулан бүтээсэн “Тэнгэрээс буусан од” уран сайхны кинонд бүтээсэн дүр нь олны хайр талархалыг биш жигшил зэвүүцлийг хүргэж олонд таниулсан билээ.
Өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө эсрэг дүрийн шинэ үеийн мастер болж яваа жүжигчин Э.Батнямбуу манай дуранд ийнхүү өртжээ.