Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Тайлбарлагч С.Шижирбат: Допингийн төвөөс болж Монгол Улс 2024 оны олимпод цагаан туган дор орж магадгүй байна
Папарацци

Тайлбарлагч С.Шижирбат: Допингийн төвөөс болж Монгол Улс 2024 оны олимпод цагаан туган дор орж магадгүй байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/11/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их спортын тайлбарлагч, сэтгүүлч С.Шижирбат өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр,

“Монгол Улс 2024 оны Олимпод цагаан туган дор орж Дэлхийн булай болох уу


“WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч өнгөрсөн сард Монголд ирж, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгчээ. Дээрх хоёр төлөөлөгчийн дүгнэлтийг ДДЭА-ийн Удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн нь энэ сарын 22ноор дуусах нь.
Алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй, Монголын төрийн далбаа олимпийн үеэр олимпийн тосгоноос эхлээд хаана нь ч харагдахгүй буюу Монгол тамирчин медаль авбал төрийн далбаа мандахгүй, алт авбал төрийн дуулал эгшиглэхгүй дэлхийн булай болох нөхцөл байдал үүсч мэдхээр болжээ.
Хэний үед ийм юм болов гэвэл ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Спорт, олимпизмын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын үед Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийнхөө нэр дээр олимпод орж чадаагүй гэж түүхэнд хараар үлдэх нь.
Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг нарт үүрэг өгч, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэ гэсэн, юу хүлээгээд хугацаа алдаад байна аа.
ДДЭА-ийн төлөөлөгчдийг ирэхэд сэтгүүлчидтэй уулзуулахгүй гээд нууцлах аядаад явуулсан.
Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг Ж.Хатанбаатар 13 жил толгойлж үр хүүхдүүдтэйгээ гэр бүлийн байгууллага болгосон.
Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал ингэж л гай болж байна даа.
Монголын үндэсний олимпийн хороо өөрөө дэлхийн допингийн эсрэг дүрмийн 23.1 т зааснаар дүрэмд гарын үсэг зурагч.
Мөн уг дүрмийн 20.4.18 д арга хэмжээ авах бүрэн эрх нь бий.
Уг дүрэмд зааснаар засагтайгаа хамтраад одоогийн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичиг Вадад хурдан өгөх ёстой.
Засгийн газар хүлээгээд байдаг Б.Баттүшиг яаачваа.
2024 оны 1 сарын 1-нээс Монгол Улсын эрхийг хасах магадлалтай.
Хасчвал эргээд сэргээх гэж бөөн юм болно шүү, хугацаа алдана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.