Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»СЭЛЭНГЭ АЙМАГТ УРГАЦ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ
Папарацци

СЭЛЭНГЭ АЙМАГТ УРГАЦ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймагт байрлах “АПУ” ХК-ийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр болон Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариан талбайд ажиллалаа.

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь орон нутгийн 40 орчим иргэдийг ажлын байртай болгож, малчдыг орлогожуулахаас гадна бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн органик бяслагийг жилийн турш хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гэдгээрээ онцлог.

Шинэ түүх эхлүүлж буй “Монгол бяслаг” үйлдвэрийг бүтээн байгуулахад “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд төрөөс гаргасан бодлого шийдвэрүүд чухал хувь нэмэр оруулжээ.

Одоогийн байдлаар нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна. Мөн газар тариалангийн салбарын 1,200 аж ахуйн нэгж нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.

“Сэлэнгэ тариа” ХХК нь төрөөс бодлогын дэмжлэгээр олгож буй бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, бүрэн автомат, 10,000 тонн хүчин чадалтай үр тариа хадгалах цогц үтрэм байгуулахаар ажиллаж байна.

Тус компани 12 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 1 га тутмаас 20-22 цн улаанбуудай болон үр тариа хураан авч бусад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэй хамтран ажиллаж, хураасан үр тариагаа нийлүүлдэг.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.