Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ч.Батзориг: Нийтийн тээврээр зорчигчдод зориулж автобусны тоог нэмж, Яармагийн нэгдүгээр эгнээг чөлөөлсөн
Мэдээ

Ч.Батзориг: Нийтийн тээврээр зорчигчдод зориулж автобусны тоог нэмж, Яармагийн нэгдүгээр эгнээг чөлөөлсөн

Эрхэм админBy Эрхэм админ09/12/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Яармагийн автозамын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулж чөлөөлөх асуудлаар Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Наадамчдын өргөн чөлөө долоон километрын урттай, гурван эгнээ зорчих хэсэгтэй. Энэ зам дээр зорчих хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ оны хагас жилийн байдлаар Улаанбаатарт импортоор орж ирж байгаа авто машины тоо 60 мянгад хүрээд байна.

 

default

Өнөөдрийн байдлаар зөвхөн Наадамчдын өргөн чөлөө ч гэлтгүй Улаанбаатар хотын 356 км гол ба холбоос зам дээр явах тээврийн хэрэгслийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Хувийн авто машины тоо ийнхүү нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврээр зорчигчдод зориулж автобусны тоог нэмэгдүүлэхээс гадна зорчих хөдөлгөөнийг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулж байгаа юм. Яармагийн нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулж чөлөөлснөөр 12-14 км/цаг байсан автобусны хурд 16-18 км/цаг болж нэмэгдэж, өдрийн цагаар 20-21 км/цаг болжээ.

 

Автобус хоорондын зайг 7-10 минут тутамд байхаар төлөвлөсөн. Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна. Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Улмаар арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ” гэлээ.

Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд зөвхөн хувийн автомашинд зориулсан бодлого, шийдвэр, дэд бүтцээс илүүтэй нийтийн тээвэр рүү чиглэсэн дэд бүтэц, бодлого шийдвэр чухал. Тиймээс иргэд  та үхэн аль болох хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг байхыг чухалчлахыг албаныхан уриалж байна.

НУХАЗТЗБҮХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.