Alimaa`s movie guide гэхээр таньд бараг Алимаагийн хоолой сонсогдож байна уу. Эгшиг, Ганаа хосын влогоор сошиал орчинд танигдаж, Alimaa`s movie guide-ээр өөрийгөө тодотгосон энэ бүсгүйг П.Хишигбуян гэдэг.
Өсвөр насандаа их л даруухан байсан бүсгүй алаг нүд, алиахан аашаараа монголчуудын хайртай охин болсон гэхэд хилсдэхгүй.
Англи хэлний багш мэргэжилтэй тэрээр Alimaa`s movie guide-ээ түр завсарлаж “M Plus”-ын ажилтан болсон гэсэн шүү.