Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам сэдэвт уулзалт боллоо
Папарацци

Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам сэдэвт уулзалт боллоо

Эрхэм админBy Эрхэм админ09/20/2023Updated:09/21/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төсөл болон Европын Холбооны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, Монгол бактриан нийгэмлэгээс хамтран “Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам” сэдэвт ажил хэргийн уулзалт өчигдөр боллоо.

Ажил хэргийн уулзалтыг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтөлж, уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Отгонжаргал “Монгол Улсын төрөөс сүүний салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр, Олон улсын худалдааг дэмжих төслийн ахлах эксперт Карл Круг “Монгол Улсад экспортын кластер хөгжүүлэх ач холбогдол, сүү, сүүн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлох боломж” сэдвээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн хүрээнд Өмнөговь аймагт ингэний сүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэл хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр, “Монгол бактриан” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам “Ингэний сүүний үйлдвэрлэлийг нэмүү өртгийн сүлжээгээр хөгжүүлэх боломж, арга зам” сэдвээр, ТЭСО группын Экспортын газрын захирал С.Энхбаяр “Ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, арга зам” сэдвээр тус тус илтгэл, танилцуулга, мэдээлэл хийлээ.

Уулзалтад ХХААХҮЯ, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, “Монгол бактриан” нийгэмлэг, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, “Монголын экспортын кластеруудын сүлжээ” ТББ, МУИС, ХААИС, ШУТИС, Технологийн дээд сургууль, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Витафит милк” ХХК, “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ, “Ингэн тагш” ХХК-ийн болон холбогдох бусад талын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Уулзалтаар Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах, энэ кластерын хүрээнд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагууд үр дүнтэй, харилцан хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Тухайлбал, ингэний сүүний зах зээл нь дэлхийд хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа, үнэ цэнэтэй, цаашид улам өргөжих хандлагатай тухай, ингэний сүүний шим тэжээллэг чанар, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол, Дэлхийн хос бөхт тэмээний өлгий болсон Монгол Улс нь ингэний сүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, оролцогч талууд мэдлэг мэдээллээ харилцан хуваалцах, хамт хөгжих, түүхий эд, бүтээгдэхүүний стандарт тогтоох, бүтээгдэхүүний судалгаа, хөгжлийг дэмжих, хувийн хэвшлүүд гадаад зах зээлд хамтран гарах, экспортын нэг цонхны нэгдсэн бодлого хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Ирэх жил тохиох Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ингэний сүүний кластер байгуулах чиглэлд үе шаттай хамтран ажиллахыг талууд дэмжлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.