Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн даргаар Л.Наранбаатар ажиллаж эхэлснээс хойш мөнгө идсэн байж болзошгүй үйлдэл хэд хэд гарсан. Үүнтэй холбоотойгоор тус үйлдвэрт аудитын шалгалт ороход зөрчил дутагдалтай гарсан.Мөн ТӨХК-ийн ТУЗ-аас түүнийг чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Түүний эдгээр үйлдлүүдтэй холбоотойгоор шүгэл үлээгч Угтахбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Сэлэнгэ аймагт ажиллаж байх үеэр Хөтөл “Цемент шохой” үйлдвэрт болоод буй хууль бус үйл ажиллагааны баримтууд болон Наранбаатарыг хахууль авсан байж болзошгүй ноцтой баримтуудыг өгсөн юм.
Үүний дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Хөтлийн цемент шохой ТӨХК-д ажиллахаар болсон байна.