“Шинэ үе” продакшнаас жүжигчний гарагаа эхэлсэн залуу бол Э.Одбаяр. Найруулагч Ө.Бат-Өлзийн бүтээл “Маш нууц” киноны гол дүрд тоглосноор чадварлаг жүжигчин гэдгээ баталсан тул түүнд дахин кинонд тоглох санал ч цөөнгүй ирсэн.Төд удалгүй олон киноны туслах болон гол дүрд тоглоод амжсан.
Тэрбээр сүүлийн үед охид, залуусын анхаарлыг ихэд татах болжээ.Монголын дур булаам залуусын тоонд багтах болсон эл залуу инээд муутай гэдгийг хамтлагийнхан нь онцолж байсан удаатай.Ингээд түүнийг манай дуран онцлон буулгалаа.