Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Танилц: С.Зоригийн хэрэгт холбогдсон болгон гэнэтийн ослоор нас барсан тохиолдлууд
Фото

Танилц: С.Зоригийн хэрэгт холбогдсон болгон гэнэтийн ослоор нас барсан тохиолдлууд

coolBy cool02/11/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдрөөс 20 жилийн өмнө Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг гэртээ бусдын гарт амиа алдсан. Тухайн үед Монголын улс төрийн намууд, тэдгээрийн удирдагчид С.Зоригийг улс төрийн сэдэлттэй аллагын золиос боллоо гэж уван цуван санал нэгтэйгээр мэдэгдэл хийж байлаа. Энэ процессыг барууны ертөнцийн BBC, CNN, Reuters, AP гэх мэдээллийн агентлагууд цохон тэмдэглэж байв.

Цаг хугацаа бүхнийг тайлагнаж байна. С.Зоригийн хэрэгт холбогдсон болгон гэнэтийн ослоор үхэцгээх тохиолдол гэж байх уу. Энэ бүгдэд хэн хариулт өгөх вэ. Улс төрд орж байгаа бол “Эрдэнэтийн хэрэг, С.Зоригийн үхэл хоёрыг хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй ч нэг өгүүлбэр биш дэг ээ. 18 жилийн дараа эргээд нэг харья.

1. Хэргийн газар анх очиж эхнэр Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч (Казах) усанд унаж нас барсан.

2. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.

3. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Цогцост задлан хийхэд хөлдөж биш гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

4. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан гэдэг.

5. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан байдаг. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.

6. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж таамагладаг.

7. Хэргийг хянаж байсан прокурор Даарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

8. Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг нисдэг тэрэгтэй дэлбэрч үхсэн. Гаднын нөлөөтэй гэж үздэг ч чухалд авч үзэлгүй хэрэг намжсан.

9. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт орон нутагт ажиллаж байхдаа сууж явсан машин нь дэлбэрч үхсэн. Уг хэрэгт гадны нөлөө орсон гэж үздэг төдийгүй түүнтэй уулзаад зам салсан машин яг ижил цагт ижил шалтгаанаар дэлбэрсэн.

10. Тухайн үед хэргийн мөрөөр орж таамаг, баримт дэлгэж байсан “Нөгөөдөр” сонины сэтгүүлч Даваажав сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн оноштой, одоо лам болсон.

11. Хэрэг гарахын өмнө хилээр орж ирээд аллага гарсны дараа хилээр буцаж гарсан өвөрмонгол залуу гэртээ яг С.Зориг шиг алуулсан байдалтай олдсон. Түүнийг уг хэрэгт хамааралтай гэж үздэг.

12. 2004 онд иргэн Д.Энхбатыг Францаас хэрэгт холбогдуулан авчирсан. Тэрээр мөрдөн шалгагдах үедээ нас барсан.

13. Шүүх хурлын явцад Ш.Отгонбилэгийн малчид болох Содномдаржаа нарын шүүгдэгчид гал тавьж С.Зоригийн аллагыг нуух зорилгоор 4 хүний амь насыг хөнөөсөн хэрэг сөхөгдөн гарсан.

Дээрх бүх жагсаалт нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэл бөгөөд эдгээрийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг дагалдан гарсан гэмт хэргүүд гэж үзэж байгаа юм байна. (Хэвлэлүүдэд бичигдээгүй өөр ч бас хүн амины хэрэг байдаг гэх мэдээлэл бий)

Онцлох цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.