Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»7.3 тэрбумын эзэн С.Батдөлийн ялаас хоёр жилийг нь хаслаа
Гэмт хэрэг

7.3 тэрбумын эзэн С.Батдөлийн ялаас хоёр жилийг нь хаслаа

Эрхэм админBy Эрхэм админ10/11/20231 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нар анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Тэдний гомдлыг өчигдөр хэлэлцлээ. Хэд хэдэн аж ахуйн нэгжийн удирдлага нүүрсээ вагонд ачуулж өмнөд хөрш рүү хилээр гаргахын тулд С.Батдөлд 28 000-86 000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль өгсөн бөгөөд тэдгээр компанийн эрх бүхий албан тушаалтан болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол, С.Батдөлийн ах С.Баттулга нарт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 7-нд хариуцлага хүлээлгэсэн. Тодруулбал, С.Батдөлийг хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жил хасаж, 12 жил хорих ял оноосон юм. Түүний ах С.Баттулгыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаасан гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, таван жил хорихоор болсон билээ. Хахууль өгсөн аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд болох Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Р.Эрдэнэхүү, Ж.Багамонгол нарыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10-14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан нийт 7.3 гаруй төгрөгтэй тэнцэх ам.доллар, юань, евро (9390 ширхэг юань буюу 274 287 000 төгрөг, 16 363 ширхэг ам.доллар буюу 5 431 297 683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198 006 000 төгрөг, мөнгөн дэвгэрт 1 425 370 000 төгрөг нийт 7 328 960 683)-г улсын орлого болгохоор болсон билээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, Б.Мөнхбат, С.Баттулгын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тэргүүтэй өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан бөгөөд өчигдөр болсон хурлын үеэр цахимаар оролцож буй энэ хоёр үйлчлүүлэгчийнхээ хамт үндэслэлээ тайлбарласан юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн магадлалаа гаргаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Батдөлд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, С.Батдөлийн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн зэрэгцээ хахууль авсан хэрэгт оноосон ялаас тус бүр нэг жилийг нь хасжээ. Ингэснээр С.Батдөлийн хорих ялыг 10 жил болгож багасгалаа.

Харин С.Баттулга тэргүүтэй бусад шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарынх нь гомдлыг хэрэгсэхгүй болгов. Хорих ял шийтгүүлсэн ах, дүү нарыг ШШГЕГ-ын харьяа аль нэг ангид хуваарилахаар болж байна.
Мөн энэ өдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхээр товлоод байсан. Гэвч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал “Миний бие давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгчдэгч Ц.Хуланд эрх зүйн туслалцаа үзүүлэхийн тулд өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд хэргийн материалтай танилцаж амжаагүй учраас хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Мөн Ц.Хулан ч “Өмгөөлөгчийнхөө хүсэлтийг дэмжиж байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн энэ сарын 25-ныг хүртэл хойшлуулаад, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

1 сэтгэгдэл

  1. misheel on 10/11/2023 08:21

    zuvhun belen mungiig ni huraan avaad boloo yu?ul hudluh hurungu bair savuud zunduu avsan bga shte naaduul chin.ter hurungiig ni avdag uu

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.