Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Багануур” ХК алдагдалтай ажилладгийн нэг шалтгаан удирдлагуудтай холбоотой юу
Папарацци

“Багануур” ХК алдагдалтай ажилладгийн нэг шалтгаан удирдлагуудтай холбоотой юу

Эрхэм админBy Эрхэм админ10/16/2023Сэтгэгдэл байхгүй8 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажилладагхэмээн сайд дарга нар нь ч ярьж, албан тушаалтнууд нь ч баримт үзүүлэн тайлангаа танилцуулдаг. Хамгийн сүүлд СЭЗИС-ийн Эдийн засаг, санхүү хариуцсан проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоо “Үндэсний тойм” сэтгүүлд “ТӨХК-иудын эргэлтийн хoрoнгo 53 их наяд. Нийт ТӨХК гэхээр ойролцоогоор 94 аж ахуйн нэгж бий. Эдгээр компанийн нийт хoрoнгo 53 их наяд гэсэн үг. Гэвчердoo 300 тэрбум төгрөгийн л ашигтай ажиллаж байна. Нийт хoрoнгoтэй нь харьцуулбал юу вэ гэмээр тоо. Үнэхээр хангалтгүй, маш муу ажиллаж байна гэсэн үг. Нөгөөтээгүүр, 300 тэрбумыг нь хэдхэн уул, уурхайнкомпани бүрдүүлж байгаа. Тэгэхээр 94 аж ахуйн нэгжээсдoрвoн л энэ хoрoнгийг бүрдүүлчихдэг. Харин үлдсэн 90 орчим ТӨХК нь алдагдалтай буюу ашиггүй ажилладаггэсэн үг” хэмээн өгүүлсэн нь бий.

Ингэж алдагдалтай ажиллахад удирдлагынх нь ашиг сонирхол ч нoлooлдoг гэхэд хилсдэхгүй. Төрийн өмчит, өдгөө “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтсан “Багануур” ХК цахилгаан станцуудаас нүүрсний тoлбoрoo авччаддаггүй, нүүрсээ төмөр замаар тээвэрлүүлээд өр төлбөр ихтэй гэж тайлагнадаг. Тус компани 2022 онд 40.7 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажиллана хэмээн төлөвлөсөн байдаг бoгooд тухайн оны арванхоёрдугаар сарын байдлаар 33.6 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн тайландаа дурдсан.

Энэ алдагдлын багагүй хэсэг нь удирдлагын багийнхантай нь холбоотой бололтой. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэг үүнийг илтгэх мэт. Компанийн хөрөнгөөс “шахааны” сэлбэг авах, өөрийнхөө буруутай үйлдлийг хаацайлахын тулд цахим хуудас ажиллуулдаг сэтгүүлч, компани, төрийн бус байгууллагынханд мөнгө цацсан нь төрийн өмчит уурхай алдагдалтай ажиллах нэг шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй.

 

УУРХАЙД СЭЛБЭГ, ХЭРЭГСЭЛ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР УНАЦ ИХТЭЙ БОЛОЛТОЙ

 

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсанЭ.Номинчулууныг 2022 оны гуравдугаар сард ЭЦА-ныхананх эхэлж шалгаад, улмаар прокурорын тогтоосон харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэстшилжүүлсэн юм. Хээл хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр түүнийг шалгах явцад дээрх компанийн албан тушаалтнуудын эрх мэдлээ ашигласан өөр олон үйлдэл тодорхой болсон аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Номинчулуун тэргүүтэй Б.Бат-Эрдэнэ, Д.Нарандорж, М.Ганбат, Г.Нандинцэцэг, Д.Болд, С.Ичинхорлоо, С.Батхишиг, Б.Ганзориг, Ш.Буянням, Г.Даваасүрэн, Д.Эрдэнээ, Т.Мөнх-Эрдэнэ, Т.Эрдэнэхүү нарын гэм буруутай, эсэхийг дэнслэхээр болоод байгаа юм. Тодруулбал, эл компанийн Худалдаа хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тусхэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, эл компанийнСанхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүүболон төрийн өмчит уурхайд сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх ашиг сонирхолтой аж ахуйн нэгжийн удирдлага багтсан14 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-2, 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Төрийн өмчит уурхай, үйлдвэрийн газруудад сэлбэг, хэрэгсэл нийлүүлчихвэл ашиг, унац ихтэй байдагбололтой. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүд хэрэгтэй, хэрэггүй нь тодорхойгүй сэлбэг нийлүүлэх гэж удирдлагаднь хахууль өгөөд ч болтугай хүслээ гүйцэлдүүлэх гэжоролдох явдал гарсаар. Хамгийн сүүлд л гэхэд “Цементшохой” ХК-д ЭКГ-5А экскаваторын 13 нэр төрлийн 238.2 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг, хэрэгсэл нийлүүлэхээр санаагаа илэрхийлж, барааг нь авбал үнийн дүнгийн 10 хувийг нь өгөхөөр Д.Сайнбаяр гэдэг хүн эл компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт санал болгосон хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа.

Түүнтэй адил “Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлж чадвалашиг, унац нь их байдаг гэхэд хилсдэхгүй нь. Тускомпанийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг Худалдаа, хангамжийн хэлтсийн мэргэжилтэн М.Ганбаттай хамтарч “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэгт давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй юм билээ. Тус компани нь 2021 онынамар, өвөл сонгон шалгаруулалтгүйгээр 236 сая гаруйтөгрөгийн үнийн дүн бүхий сэлбэг хэрэгсэл нийлүүлэхнэг бус гэрээг “Багануур”-тай байгуулсан аж. Улмааргэрээг эрх бүхий албан тушаалтнуудаар гарын үсэгзуруулж баталгаажуулан, мөнгө шилжүүлэх зөвшөөрөл ч олгосон гэнэ.

Д.Нарандорж захиралтай “Эко чандмань” ХХК-тай 130 гаруй сая, “Соёмбо принтинг” ХХК-ийн хөрөнгөоруулалттай “Тайшир-Өргөө” ХХК-тай 65 сая төгрөгийнүнийн дүн бүхий сэлбэг, хэрэгсэл худалдан авах гэрээбайгуулахад Б.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй хамтарч, Э.Номинчулуун гарын үсэг зурж, түүгээр дамжуулан 19 сая гаруй төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтыншатанд тодорхой болсон аж. Мөнөөх Б.Бат-Эрдэнэ дээрххоёр компанийг зуучилснаас гадна “Баянбогд Алтай” гэхкомпани “Багануур”-т 265 сая гаруй төгрөгийн үнийн дүнбүхий сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх хэд хэдэн гэрээбайгуулахад ч оролцсон нэгэн агаад түүнийг ньбаталгаажуулж, мөнгийг нь шилжүүлснийхээ хариудЭ.Номинчулуун “шагнал”-аа авсан гэнэ.

 

“МОНГОЛ ДААТГАЛ” САЙН ДУРААР БУС, ХАХУУЛЬ ӨГЧ ДААТГАСАН ГЭВ ҮҮ

 

“Багануур” ХК-д ажилладаг, танил талтай л бол ямар ч албан тушаалтан байх нь хамаагүй бололтой. Гүйцэтгэх захирал асантай холбоотой дээр дурдсан 14 хүний дундэрх бүхий албан тушаалтнаас авхуулаад засварчин ньхүртэл яллагдагчаар татагдсанаас ийн дүгнэж болохоор. Тус компанийн эрх бүхий албан тушаалтан буюу Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болдыг нэг бусүйлдэлд холбогдуулан АТГ-т шалгасан байдаг. Өмнө ньтүүнийг “Норлин-Очир” ХХК-ийн нэрээр 2018 оныарванхоёрдугаар сараас 2019 оны нэгдүгээр сарын 27-ны хооронд 10 удаа  вагоноор нүүрс тээвэрлүүлж, 40 саяар үнэлэгдэх ачааг  “Толгойт”, “Амгалан” өртөөнд хүргүүлж С.Баясгалан, Г.Баасандорж нарт давуу байдал олгосон хэрэгт шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлж байв. Тэгвэл энэ удаа Д.Болдыг“Монгол даатгал”-ын Багануур дүүрэг дэх салбарын захирлаас хахууль авсан, албан тушаалаа урвуулж бусдаддавуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татсан аж. Нэрдурдсан 14 хүний дотор “Монгол даатгал”-ын Багануурдүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо багтсан. Тэрбээр Д.Болдод 1.6 сая төгрөгийн хахууль хүүхдээр ньдамжуулж өгсөн гэж буруутгагджээ. “Багануур” ХК-ийнажилтан, ажиллагсад гэнэтийн ослын даатгалд хамрагдахнь зүйн хэрэг. Гэхдээ энэ гэрээг байгуулахдаа удирдахалбан тушаалтан нь хахууль авсан нь байж боломгүй. Даатгал бол хуулиар тогтоосон албан журмынхаас бусаднь сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулдаг. Харин“Монгол даатгал”-ын Багануур дүүрэг дэх салбарынзахирал нь тус уурхайн нийт ажилтныг гэнэтийн ослынболон хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалд хамруулах гэрээ байгуулсныхаа дараа дээрх албан тушаалтанд хахууль өгсөн үйлдэлд нь прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Д.Болдыг буруутгаж буй өөр нэг бус үйлдэл бий. Тодруулбал, “Баяжих чандмань бирж” ХХК-тай 322 саягаруй төгрөгийн үнийн дүнтэй сэлбэг, хэрэгсэл нийлүүлэхцөөнгүй гэрээ байгуулан төлбөрийг нь олгуулж, өөрөөмөнгийг нь авч, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан аж. Мөн “Арвинсангийн өргөө” ХХК-ийг ашиглан Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн ахлах менежер Б.Ган-Од нараар нэгэн сэлбэгийг нэн шаардлагатайхэмээн төсөв батлуулж мөнгийг нь олгох шийдвэр гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна.

“Багануур” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээгхүүгийнхээ гуйснаар албан тушаалаа урвуулж “Юү ЖэйАй” ХХК-д давуу байдал үүсгэсэн гэж буруутгажээ. Гадаад худалдааны чиглэлээр байгуулсан Э.Ууганболдзахиралтай “Юү Жэй Ай” ХХК 111 сая гаруй төгрөгийнүнийн дүнтэй сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх гэрээбайгуулсан аж. Бас төрсөн ахынхаа хүүгийн байгуулсан“Мөнх хоёр эрдэнэ” ХХК-д давуу байдал бий болгохынтулд “Багануур” ХК-ийнхаа Худалдаа, хангамжийнхэлтсийнхэнд нөлөөлөн 107 сая гаруй, найз Б.Мандахын“Тунамал нуур групп” ХХК-д 927 сая төгрөгийн үнийндүнтэй сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулж төрийнөмчит аж ахуйн нэгжид хохирол учруулсан, хахууль авсанхэмээн буруутгагдаж буй юм билээ. Түүнд хахууль өгсөнхүн нь “Багануур” ХК-ийн Технологи, автомашинзасварын хэлтсийн засварчин, ахынх нь хүүхэд болохТ.Эрдэнээ аж. “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийнхан 2019 ондтендергүйгээр “Комацу” загварын тээврийн хэрэгсэлд ньредукторын иж бүрдэл сэлбэг нийлүүлэхээр болж“Багануур”-аас 120 сая төгрөг гаргуулан авсан бөгөөдүүнийхээ 20 саяыг нь ерөнхий нягтлан бодогчид өгсөнхэрэгт холбогджээ.

“Багануур” ХК-ийн Худалдаа, хангамжийн хэлтсийн даргаС.Батхишигийн тухайд найз О.Гантулгынхаа “Мон Алтайгрупп” ХХК-иас 520 сая, хамаарал бүхий Т.Энхбат гэдэгхүний нэрээр “Нью Ази партнерс” ХХК-ийг ашиглан 157 сая, “Нью Ази партнерс”-ийг эзэмшигч Д.Наранбилэг болон түүний ахтай 184 сая төгрөгийн өртөгтэй сэлбэг, хэрэгсэл худалдан авах гэрээ байгуулан байгууллагадаахохирол учруулсан хэмээн буруутгагдсан байна. Дээрх ажахуйн нэгжүүдээс гадна, “Ди Жи Ти” ХХК-ийн захиралД.Гантулга, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, Ш.Буяннямын хамаарал бүхий “Юү би ти эй транс” ХХК-ийнхнаас сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулжөгснийхөө хариуд шан харамж авч байсан гэж яллагдажбуй гэнэ.

 

ХЭВЛЭЛИЙНХНИЙ АМЫГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР БАРИХЫГ САНААРХАВ

 

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг хахууль авснаас гадна өгсөн хэмээняллах дүгнэлт үйлдсэн байна. Ингэхдээ өөрийнхөө эсрэг мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхын тулд хэвлэлийнхний амыг барихыг санаархсан гэхэд хилсдэхгүй. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажилласан Э.Номинчулууныг 2022 оны гуравдугаар сарын 21-нд ЭЦА-ныхан шалгаж эхэлсэн бөгөөд өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвтөртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөн, илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Тэгвэл энэ хэрэгт шалгуулжбуйгаа олон нийтэд мэдээлэхгүй байлгахын тулд цахимхуудас эрхлэгч хэд хэдэн компани, төрийн бусбайгууллагад мөнгө цацаж, түүнээсээ “урамшуулал” авчбайгаад 2022 оны дөрөвдүгээр сард хууль сахиулахбайгууллагынханд үйлдэл дээрээ баригдсан юм.

Тодруулбал, “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригтой холбогдож, 2022 оныгуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (uls-turch.mn), “Тэнгэр медиа пи ар групп”, “Асу медиа видеосан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Дааммедиа” (daam.mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэлхолбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай нийт 200 сая төгрөгийн үнийндүн бүхий гэрээ шууд байгуулж, урьдчилгаа төлбөрийг ньшилжүүлсэн гэдэг. Ингэснээр “Багануур” ХК-д 130 гаруй сая төгрөгийн хохирол учирсан хэмээн дээрх хоёр хүнийгбуруутгаж буй юм билээ. Мөн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар татагдан шүүхэд хэргийг нь шилжүүлээдбайна.

“Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх нэрээр гэрээ байгуулсан, гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны талаар сөрөг мэдээлэл цацахгүй байх гэрээ байгуулсан сайтуудыг шүүх, прокурорын байгууллагаас иргэний хариуцагчаар дуудаад буй гэсэн. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын3-нд хэлэлцэхээр товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шалтгаалж хойшлуулсан юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.