Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»УБТЗ-ын Хууль зүйн албаны орлогч даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Гэмт хэрэг

УБТЗ-ын Хууль зүйн албаны орлогч даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Хууль зүйн албаны орлогч даргаар ажиллаж байсан Д.Минжмаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оноос хойш шалгаж буй юм. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, нийгэмлэгийнхээ дүрэм, журмыг зөрчин их хэмжээний мөнгө гаргуулан авч хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж. АТГ-ын мөрдөгчид энэ сарын 16-20-ны хооронд эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний дотор дээрх албан тушаалтны үйлдэл багтжээ.

Тэгвэл прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод “Түнэл илч” ХХК-ийн захирал Л.Батнямын албан тушаалаа урвуулсан хэргийг шүүхэд шилжүүлсэн гэнэ. Тэрбээр хувийнхаа “Daewoo” загварын өөрөө буулгагч (самосваль) автомашиныг орон нутгийн өмчит компанид 2020 оны хоёрдугаар сард зах зээлийнхээс хэт өндөр үнээр “шахаж” 40 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Прокуророос Л.Батнямд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.