Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гэмт хэрэг

“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүгийн хэрэгт холбогдож байсан хүмүүс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн эзэдтэй харилцаа холбоо тогтоож, тэдгээрийн захиалгаар ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй иргэдийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан дарамталдаг, сүрдүүлдэг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн үйлдсэн хэргүүдийг ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан билээ. Тэдгээрээс нэг бус хэргийг шүүх хэлэлцэхээр болсон ч яллагдагч, өмгөөлөгч нараас шалтгаалж хойшилж байна. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу тэргүүтэй 16 хүнд холбогдох зохион байгуулалттай гэмт бүлэг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийг хэлэлцэхээр товлосон ч ирэх сарын 28-ны 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ӨМӨЗО-ы харьяат Б.Эрдэнэдалай, манай улсын иргэн Т.Хүрэлжанжин, П.Оргил, Ч.Бат-Амгалан, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн, Д.Батаа нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр болсон ч энэ сарын 31-нийг хүртэл бас л хойшлуулжээ. Өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн билээ.
Харин өдгөө шүүхээр хэлэлцэхээр товлоод буй хэрэг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжаан шинфа” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Вү Жөн Жүнд 2021 оны есдүгээр сарын 7-нд халдаж, дарамтлан сүрдүүлсэн, Шадар сайдад хаягласан захидал хүргүүлэхийг завдсан гэх хэрэг. Б.Эрдэнэдалайгийн санаачилга, төлөвлөгөө, захиалгын дагуу Т.Хүрэлжанжин, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн, Д.Батаа нар уг компанийн хувьцаа эзэмшигчид хутга тулган халдаж, нэг бус удаа цохиж гэмтээн “Шинжаан шинфа” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах тухай хуурамч албан бичигт гарын үсэг зуруулсан байдаг. Улмаар уг албан бичгээ Шадар сайдад хаяглан шууданд хийсэн байсныг хууль сахиулагчид хүлээн авагчид нь очихоос өмнө хураан авсан юм. П.Оргил, Ч.Бат-Амгалан нар концессын гэрээнээс татгалзах тухай хуурамч албан бичиг, баланк, тамга, тэмдгийг бэлтгэж өгсөн хэрэгт буруутгагдаж буй аж.
Т.Хүрэлжанжингийн тухайд БНСУ-ын иргэнтэй хамтарч Л.Чинбат, Л.Гүндалай тэргүүтэй олон айлаас эд зүйл хулгайлсан хэрэгт яллагдагчаар татагдсан хүн юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.