Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хар тамхи хилээр нэвтрүүлсэн Нигерийн иргэнд хөнгөн ял шийтгэсээр байх уу
Гэмт хэрэг

Хар тамхи хилээр нэвтрүүлсэн Нигерийн иргэнд хөнгөн ял шийтгэсээр байх уу

Эрхэм админBy Эрхэм админ10/26/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, манай улсын иргэн Б.Баярцэнгэл нарт холбогдох, их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахиж хэлэлцэн ял шийтгэл ногдууллаа. Адекола Олавасен Азеез нь нутаг нэгт Анози Дарлингтон Дон болон Монгол Улсын иргэн У.Ариунзул нартай хамт 2019 оны нэгдүгээр сард хилээр мансууруулах бодис нэвтрүүлж, худалдах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт яллагдагчаар татагдан, анхан шатны шүүхээс зургаан жил хорих ял шийтгүүлж байсан нэгэн.

Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцааснаар эл нигери эр 2020 оны наймдугаар сард дахин хар тамхи хилээр нэвтрүүлэн хүлээн авч, худалдахаар хадгалсан хэрэгт холбогдсон юм.
Түүнтэй хамт Б.Баярцэнгэл гэх залууг шалгаж, НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5-3, 20.7-2 дахь хэсэгт заасан хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор уг бодисыг олж авч хадгалсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хэргийг хэлэлцээд хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдлийг нь шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ хэрэгсэхгүй болгож, борлуулах зорилгоор мансууруулах бодис олж авч, хадгалсан гэм буруутай гэж дүгнэн Адекола Олавасен Азеезид хоёр, Б.Баярцэнгэлд нэг жил хорих ял шийтгэж байв. Уг нь Монголд боловсруулдаггүй, метамфетамины агууламжтай мансууруулах бодисыг хилээр оруулж ирж борлуулах нь тодорхой. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн зургаадугаар сард анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон.
Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалан тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Адекола Олавасен Азеезид мансууруулах бодис борлуулах зорилгоор олж авч, хадгалсан хэрэгт нь хоёр жил зургаан сар хорих, эл бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь 20 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Улмаар торгох ялыг хоригдсон хугацаанд нь оруулан уг ялыг эдэлсэнд тооцоод, нийт хоёр жил зургаан сарын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түүний хамсаатан Б.Баярцэнгэлийн зорчих эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ял шийтгэлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.