Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Цалин бодож чадахгүй 1.2 тэрбум төгрөгийн зөрүү гаргасан нягтлан II цахилгаан станцад ажиллаж байна
Нийгэм

Цалин бодож чадахгүй 1.2 тэрбум төгрөгийн зөрүү гаргасан нягтлан II цахилгаан станцад ажиллаж байна

Эрхэм админBy Эрхэм админ10/26/2023Updated:10/26/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аливаа байгууллагын нягтлан тайлан, тооцоо хийж, татвар төлж, цалин бодох ажил хийдгийг олон нийт мэднэ. Харин эдгээр ажлаа асуудалтай хийдэг хүн төрийн байгууллагад хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа хүн алдаа гаргасаар байсан нь тогтоогджээ. Цалингаа зөв бодож чадахгүй алдаа гаргасан цалингийн нягтлангийн зөрүү цалин өдгөө 1.2 тэрбум төгрөг болсон байна.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдөж байгаа нь цалинг буруу бодож, зөрүү нь 1.2 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнд цалингийн нягтлан С.Нямсүрэн, түүнд хяналт тавин ажиллах ёстой “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал нар ажлын хариуцлага алдсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргалын удирдлагад ажилладаг цалингийн нягтлан С.Нямсүрэн 2022 оны 1, 2, 3-р сарын 148 ажилтны илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл хөлс 547 753 339 төгрөгийг дутуу олгосон.

Мөн 183 ажилтны 2023 оны 1, 2, 3, 4-р сарын үндсэн цалингийн болон нэмэгдэл цалингийн зөрүү 707 015 947 төгрөг, нийт 1 254 769 286 /нэг тэрбум хоёр зуун тавин дөрвөн сая долоон зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаан төгрөг/ төгрөгийн зөрүү гаргажээ.

Өөрөөр хэлбэл ажилчдын цалин Хөдөлмөрийн тухай хуулиараа нэмэгдэх ёстой байтал багасаж орсон, ээлжийн амралтын мөнгө цагтаа ордоггүй, цалингийн нэмэгдэл нь дутуу байх зэргээр асуудал үүссэн тул Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан шалгуулахад ийнхүү зөрчил илэрсэн байна. Өнөөдөр ч ээлжийн ажилтнуудын шөнийн болон илүү цагийн нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн хуульд зааснаас дордуулж олгодог асуудал тус станц дээр үргэлжилж байна. Тус цахилгаан станцын ҮЭ-ийн хорооны гомдлын дагуу Хөдөлмөрийн улсын байцаагч уг асуудлыг шалгаж тогтоогоод давхардсан тоогоор 330 гаруй ажилтанд дутуу олгосон цалингийн зөрүүнд 1,254,769, 286 төгрөгийг нөхөж олгох гэж төлбөрийн акт тавьсан байна

 

Уг шалгалтын үеэр зөвхөн нэг хүний нэг сарын зөрүү мөнгө нь 38 000- 2 700 000 төгрөг байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл цалингийн нягтлан яг нэг алдаагаа нийт долоон удаа цалин бодохдоо давтсан бөгөөд цалингийн зөрүү 1.2 тэрбум төгрөг гэхээр ажил үүрэгтээ тэнцэхээргүй хүн гэдгийг нь нотолж байгаа юм. Зөвхөн нэг ажилтны долоон удаагийн алдаа нь 1.2 тэрбум төгрөг байна гэдэг нь ажлаас халагдах хангалттай үндэслэл юм.

Тэгвэл энэхүү алдааг гаргасан цалингийн нягтлан С.Нямсүрэнг Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү Налайхын станцаасаа “дагуулж” ирсэн гэх мэдээлэл бий.

Тиймдээ ч энэ алдаа болон өмнөх 153 ажилтны 5 сарын цалинг буруу бодож, дутуу олгосон асуудлыг нь таг дуугүй өнгөрөөсөн түүхтэй. Уг асуудал нь байгууллагын дотоод аудитын шалгалтаар тогтоогдон нөхөх олгосон түүхтэй.

Харин ийм алдаа дутагдал удаа дараа гаргасан хүнийг “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ц.Минжинхүү өнөөдрийг хүртэл ажилуулсаар байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.Азжаргал болон удирдлагад ажилладаг цалингийн нягтлан С.Нямсүрэн нарт хариуцлага тооцоогүй байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газар, АТГ анхааралдаа авна уу.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.