Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»100 сая төгрөгийн хахууль авсан Баянхонгор аймгийн засаг дарга асан Батжаргал нарыг 20-30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ
Гэмт хэрэг

100 сая төгрөгийн хахууль авсан Баянхонгор аймгийн засаг дарга асан Батжаргал нарыг 20-30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ

Эрхэм админBy Эрхэм админ10/27/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн гэх хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-ны 10.00 цагаас эхлэн хоёр өдөр хэлэлцээд гэм буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад уржигдрын 16.00 цаг хүртэл завсарлуулсан юм.

Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга асан Г.Батжаргал нар “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургаадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Эл компани нь тус аймгийн Баян-Өндөр сумын нутаг Хөшөөт гэх газарт нөхөөн сэргээлт хийх тендерт шалгарахын тулд ийм хэмжээний мөнгө хахууль болгож өгсөн байдаг. Тэдэнтэй хамт ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхболд нарыг буруутган АТГ-т шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Засаг дарга асан Г.Батжаргалын тухайд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэггүй, барилга, нийтийн хоол, зочид буудлын чиглэлээр ажилладаг найз С.Мөнхболдынхоо эзэмшлийн “Агьхаарвист” ХХК-ийг нөхөн сэргээлт хийлгэх нэрээр гэрээ хийлгэн өөрөө баталж, тус аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэдэг газарт 318 га талбайд ашигт малтмал олборлох эрх олгож давуу байдал үүсгэсэн байдаг. Баянхонгор аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Батжаргалыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан үйлдэлд нь тус бүр 15, нийт 30 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь найман жил хасжээ. Ц.Отгонбаярыг хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 20 сая, Д.Ихбаярыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хязгаарласан байна. Д.Сайнбилэгийг 4.5 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр, З.Эвлэгсайханыг таван сая, С.Мөнхболдыг 10 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг нь 3-5 жилээр хасах ял оноожээ. Г.Батжаргал, Ц.Отгонбаяр, Д.Ихбаяр, З.Эвлэгсайхан нарын хахуульд өгч, авалцсан 100 сая төгрөгийг тэднээс тэнцүү гаргуулж, улсын орлогод хураахаар шийдвэрлэв.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.