Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Л.Хасар: Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна
Фото

Л.Хасар: Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна

coolНийтэлсэн: cool02/12/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг Өнжүүлийн цэнхэр уулс, Боржигоны бор талынхаа элгэнд оршоосон.  Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү Хасар аавынхаа оршуулганд хэлсэн үгийг хүргэж байна.

Аав аа, Таны үр хүүхэд, ач зээ, хамаатан садан, анд нөхөд, шавь нар, таны сэтгэлийн гэрэл гэгээнд татагдсан хүмүүс бүгд өнөөдөр энд цугласан байна.

Бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна. Энэ хагацал биш харин та бидний сэтгэл зүрх, оюун ухаан улам гүн орших гэж гэрэл, сүүдрийн зорсон энэ л агшинг гээлээ хэмээн сэрүүн зүүдэлж зогсоно. Таныгаа молхи бидний тэвэрт эцсийн амьсгалаа отголоход Та тэнгэрийг газартай, уулыг устай, зовлонг жаргалтай, нулимсыг инээмсэглэлтэй мэтгэж бичсэн шүлэг, бүтээл бүхэн чинь, зүрхний цохилт, амьсгал бүр чинь бидний ухаарал, аз жаргал, баяр баясгалангийн төлөө байсныг сая л ойлголоо. Мунхаг биднийг өршөөгөөрэй.

Таны ухаанаа асгаж урлаж бүтээсэн номын агуу ертөнц монгол түмний минь сэтгэл зүрхэнд мөнх оршиж, ухаанаас тань ундарсан тэр ариун ундаргаас монгол түмэн билэг, оюун ухаанаа хурцалж, үеийн үед дуурсах болно.

Аав аа, таны хэлэх дуртай “Бүтээнэ гэдэг алдаршихаас үнэтэй” гэдэг үгийг санаж бүтээхийн гэгээнд хөтлөгдөж, ариун голомтыг чинь удам залгуулан, өргөж явна аа, үр хүүхдүүд бид чинь.

Аав аа, таньдаа би хязгааргүй их хайртай шүү.

Шамбалын гэгээнд багтаж, сайн төрлийг олж, мөнх бусын тухай бидний бодол ээдрээг тайлж өгөхөөр мөнх тэнгэр өөдөө одсон та минь номын гэгээнд хөтлөх эрдэмт хүмүүн болж, бидэндээ дахин төрөөрэй.

Ум мани бадмэ хум

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.