Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»“Хөтөл цемент шохой”-д ТӨХК-ийн дарга нар архидан согтуурч, сэтгүүлчийн биед халдаж машиныг нь эвджээ
Сонин хачин

“Хөтөл цемент шохой”-д ТӨХК-ийн дарга нар архидан согтуурч, сэтгүүлчийн биед халдаж машиныг нь эвджээ

Эрхэм админBy Эрхэм админ11/04/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөтөл цемент шохой ТӨХК-д хууль зөрчсөн олон үйлдэл гарсаар байгаа бөгөөд бид энэ талаар цувралаар баримттайгаар нийтэлсээр байгаа билээ. Тухайлбал, хуучин машиныг шинэ шинэ гэж “Хөтөл цемент шохой”-д ТӨХК-д эвдэрхий 2005 оны машиныг шинэ хэмээн 100 сая төгрөгөөр тендергүй нийлүүлсэн талаар мөн “Хөтөл цемент шохой”-д ТӨХК-д эвдэрхий 1993 оны машиныг шинэ хэмээн 136 сая төгрөгөөр нийлүүлжээ гэх мэтээр мэдээлсэн.

Үүнээс өмнө бид тус үйлдвэрт гарсан ослууд, Хөтөл цемент шохой ТӨХК-д хийсэн ТУЗ-ийн шалгалт, аудитын тайлан зэргийг баримтаар нь дэлгэсэн билээ.
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар нь 2023.10.07.11.02 хүртэл ажилдаа ирээгүй. Улмаар ажилдаа 11.02-ны өдөр ирээд хэдэн хурган дарга нараа аваад Улаанбаатар руу явж, UG arena-д сагсан бөмбөгийн нээлтийн тоглолт үзүүлж өөрөө аваргын бөгж зүүнгээ ийнхүү архидсан нь танхайрлаар дууссан нь энэ юм. Өөрөөр хэлбэл тэд ажлын өдөр, ажлын цагаар үйлдвэр дээрээ байсангүй. Үүнээс нь болсон уу ямартай ч өчигдөр “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэр зогссон байна. Уг зогсолт нь тав хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд үйлдвэр зогсоод эргээд ажиллахад 100 гаруй сая төгрөг зарцуулдаг гэх мэдээлэл бий.
Энэ талаар болон дээр дурьдсан асуудлуудын талаар Хөтөл цемент шохой ТӨХК-ийн талаас хэвлэлийн төлөөлөгч болон захирал Л.Наранбаатар нараас тодруулах гэхэд хариулт өгөхгүй байсаар дөрвөн сарын нүүрийг үзэж байгаа юм. Тиймээс бид Хөтөл цемент шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар “хурган дарга” нартайгаа архидан согтуурч байгаа гэх газрынх нь үүдэнд очиж хүлээсэн юм. Тэдний архидах болсон шалтгаан нь тун энгийн. Харамсалтай нь олон нийтийн мэдэх эрхийг ханган ажиллахын төлөө сэтгүүлч бидний ажилд тэрбээр саад хийж, машинаараа чирж алахыг завдсан бол тус үйлдвэрийн хурган дарга нар нь манай зураглаачийг зодож, машиныг эвдсэн хэрэг гарлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг шалгуулах үед буюу цагдаагийн газарт 2-3 цагийн турш сэтгүүлч, зураглаачийг доромжилохын зэрэгцээ сүрдүүлж байсан юм.

Тэгвэл манай сурвалжилах багийг сүрдүүлж, машин эвдэхийн зэрэгцээ зураглаачийг зодсон хүн бол Энэ Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн цементийн үйлдвэрийн дарга Ч.Баяраа юм.

Тэрбээр сарын 4 000 000 төгрөгийн цалинтай бөгөөд ууж идсэнээ шингээж чадахгүй, агсам согтуу нөхөр ажээ. Өчигдрийн балмад үйлдлээсээ болж тэрбээр өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Түүнтэй хамт Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн талбайн инженер н.Ургамалсайхан, чулуунцарын инженер н.Золжаргал нар шалгагдаж байгаа юм.
Тэгвэл хувь хүний төлөвшил тааруу Ч.Баяраа гэгч нь ажил албандаа ч тэнцэхээргүй хариуцлагагүй этгээд аж. Тодруулбал 2023 оны 04-р сараас хойш өнөөдрийг хүртэл тус ТӨХК-д нийт 12 удаагийн осол болсон. Тэдгээрийн хоёр нь түүний ажлын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд түүний хайнга байдлаас болж нэг хүний хуруу тасарч, нэг хүний хуруу бяцарсан. Хувийн төлөвшил тааруу, ажлын хариуцлага удаа дараа алдсан энэ хүн өнөөдөр Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн цементийн үйлдвэрийн даргаар ажиллаж байгаа нь Л.Наранбаатарын томилсон хүмүүс албандаа тэнцэхгүй байгааг илтгэсээр байна.

Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатарын томилсон хурган, төлгөн дарга нар нь удаа дараа алдаа дутагдал, тендер будлиантай болсон талаар бид дахин сурвалжилсаар байх болно.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.