Цагдаагийн албанд ажиллаж байгаа нэр бүхий алба хаагч хууль зөрчсөн байж болзошгүй хэргүүдийг яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч У.Доржсүрэн нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх хэрэг, мөн
Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ариунбаатар нь бусдаас 2 300 000 төгрөгийн хахууль авсан гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх юм.
Шүүхэд шилжсэн тохиолдолд шүүхээс дээрх цагдаа нарын гэм буруутай үгүйг тогтоох юм.
Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй цагдаа нарын хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа

