Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Тэрбумтан Түгжрэлийн сайд амьд уу?
Сонин хачин

Тэрбумтан Түгжрэлийн сайд амьд уу?

Эрхэм админBy Эрхэм админ11/09/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өчигдөр Улаанбаатарчууд зам дээр таг гацаж, тэг зогсолт хийв. Шалтгаан нөхцөлийг Тээврийн цагдаагаас хэдэн машин зам дээр эвдэрсэн, цас орсон, төмөр замын хэдэн гарам хэмээн тайлбарласан байна лээ.

Харин энэ цаг үед өнөөх түгжрэлийн сайд нь таг. Өмнөх нь сайд нь элдвээрээ хэлүүлсэн ч хөөрхий минь “…би ийм юм санаачилж байгаа шүү, хийж байгаа шүү” гээд сайн муугаараа дуудуулан байж ажлаа хийж байв.
Харин түгжрэлийн шинэхэн сайд Б.Дэлгэрсайхан таг чимээгүй. Бараг амьд уу гэж асуумаар санагдтал таг дуугүй байлаа тэр хүн.
Таг чимээгүй байгаа нь нэгэн хардлага төрүүлж байна. Тодруулбал, тэг зогсолтоор олон нийтийг залхаан цээрлүүлэх маягаар олон нийтийн тэвчээрийг барж, 27500 төгрөгийн хуулиа батлуулахаар санаархаж байгаа бололтой.
Уг нь түгжрэлтэй татвар татаасын аргаар бус инженерийн аргаар тэмцэж болно гэдгийг олон нийт, дэлхийн жишиг харуулж байгаа.
Дэлхийн жишигт нийцсэн замгүй байж, дэлхийн жишгээр татаас авах гэж санаархаж байгаа нь өөрөө хэт албадлагын шинжтэй, зөвхөн баячуудад хамааралтай хууль гэдгийг олон нийт эрх биш гадарлаж байгаа.
Тэрбумтан байсан ч Улаанбаатарт түгжирдэг гэдгийг тэр хүн уг нь мэдэж байгаа. Түгжрэлийн сайд байгаад ч, тэрбумтан түгжрэлийн сайд нь зам дээр түгжирсэн болохоор л олон нийтийг автобусаар зорч, энэ ондоо багтаад автобус олж ирнэ гэх утга бүхий зүйл ярьж байгаагаас үзэхэд бас л мөнгө идэх бололтой. Үүний тулд таг түгжирч, олон нийтийн тэвчээрийг санаатайгаар бараад бухимдал үүсэхтэй зэрэгцэн сайд маань сайн эр болж яаралтай горимоор шууд худалдан авалт хийнэ. Тэр болтол өнөөх алдарт ногооноо үйлчилгээнд гаргана гэх хардлага, дүр зураг бий болж байна.
Үүнийгээ хэрэгжүүлэх хүртлээ төлбөртэй бүс болгохыг 70 хувь дэмжсэн гэх мэтээр ташаа байж болзошгүй мэдээллээ түгээсэн шигээ олны бухимдлыг барах биз. Учир нь цагдаад байгаад, хувийн хэвшил байгуулан бизнес эрхэлж, тэрбумтан болж хөлжсөн түүнд улс төрд байх нь чухал болохоос олон нийтийн түгжрэх эсэх нь хамаагүй гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл шинэ түгжрэлийн сайдын хувьд тэрбумтан болохоор өдөр бүр төв замын татаас өгсөн ч хотойхооргүй баян.
Тэрбумтан түгжрэлийн сайд та ажлаа олигтой хийнэ үү ??? Хийж чадахгүй бол гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр ажил хийж чадах нэгэнд нь зай тавьж өгөөд явна уу???

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.