Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун 27 сая төгрөгөөр торгох ял оноож, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ
Мэдээ

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун 27 сая төгрөгөөр торгох ял оноож, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ

Эрхэм админBy Эрхэм админ11/20/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022 оны гуравдугаар сараас ЭЦА-ныханд анх шалгуулж, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн мөрдөн байцаалтыг нь дуусгасан уг хэрэгт “Багануур”-ын Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү, “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэг, “Эко чандмань” ХХК-ийн захирал Д.Нарандорж, “Тайшир-ӨргӨӨ”, “Баянбогд Алтай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Бат-Эрдэнэ, “Монгол даатгал” ХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, “Юү би ти эй транс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Буянням, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ нарыг холбогдуулан яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Э.Номинчулууныг хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгах явцад нэр дурдсан албан тушаалтнууд “Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх тендерт найз нөхөд, ах дүүсийнхээ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, мөнгө шамшигдуулж байсан нь тодорхой болсон билээ. Түүнчлэн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль oгсoн, түүгээр дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (ulsturch.mn) ХХК, “Тэнгэр медиа пиар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam.mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (papa-razzi.mn) ХХК-тай 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн хэмээн буруутгасан аж. Шүүх нэр дурдсан 14 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан, Г.Түвшинтөгс, Э.Чанцалням, НПГ-ын хяналтын прокурор Г.Ганхөлөг, шүүгдэгч 14 хүн, тэдний өмгөөлөгч нар, иргэний хариуцагч “Нью папараци медиа групп”-ийн эрх бүхий албан тушаалтан Н.Болорцэцэг, “Юү Жэй Ай” ХХК-ийн захирал Э.Ууганболд, “Тунамал нуур групп” ХХК-ийнзахиралБ.Мандах,“Нью Азипартнерс”-ийн хувьцаа эзэмшигч Д.Наранбилэг, “Мoнх хо ̧р эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ зэрэг хүнийг оролцуулан энэ сарын 9-10-нд хэлэлцээд бүгдийг нь гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нар хохирол, төлбөрөө төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Улмаар oнгoрсoн баасан гарагт эл хугацаа нь дуусаж, ял оноох хурал нь боллоо. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хяз­гаарлах, хахууль авсан болон oгсoн хэ­рэгт нь тус бүр 27 сая тoгрoгooр торгох ял оноож, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ. Мөн Д.Болдын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил зургаан сар зорчих эрх хасаж, хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хязгаарлан 10 сая тoгрoгooр торгов. Бас С.Батхишигийн хахууль авсан хэрэгт дээрх шүүгдэгчтэй ижил хугацаагаар тoрд ажиллах эрхийг хязгаарлан, 27 сая тoгрoгooр торгох ял шийтгэж, албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь адилхан хугацаагаар зорчих эрх хассан байна. Түүнчлэн П.Эрдэнээгийн албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил хоёр сар зорчих эрх хязгаарласнаас гадна хахууль авсан хэрэгт нь долоон жил нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 15 сая тoгрoгooр торгожээ. Бусад 10 шүүгдэгчид бас торгох ял оноосон байна. Энэ гэмт хэргийн улмаас олсон, “Багануур” ХК-д учруулсан 400-гаад сая төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан сэлбэг нийлүүлэгч компаниуд, Э.Номинчулууны үйлдлийг бичихгүй байхаар амлаж гэрээ байгуулж мөнгө авсан цахим хуудас эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс олсон орлогыг нь гаргуулахаар болсон юм. Харин Э.Номинчулуунаас хахууль авсан нэр бүхий цахим хуудсуудад зуучлан гэрээ байгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригийн үйлдлийг НПГ-аас тусгаарлан шалгуулалгүй үлдсэн нэр бүхий сайтуудын эздийн хамт шүүхэд шилжүүлэхээр авч үлдсэн аж.
Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.