ҮДБЭЧ-ын Гоцлол дуучин, СТА Баасанхүүгийн Батмэнд нь 1973 оны 08 сарын 15-нд Монгол орны баруун өмнөд хязгаар хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг болох Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Аав нь сум нэгдлийн жолооч. Ээж нь нягтлан. Эцэг эхээс есүүлээ. 1980-1988 онд Тонхил сумын 8-н жилийн дунд сургууль. 1988-1990 онд Алтай хотын 10-н жилийн дунд сургуулийг тус тус төгссөн. 1990-1993 онд Тонхил сумын “Үнэн” нэгдэлд малчнаар ажиллав. Мал хувьчлах үеэр ам бүлийн тоогоор нэлээд хэдэн малтай болоод, аав нь түүнийг дунд сургууль төгсөхөд дэргэдээ авсан байна. Сумын төвд өссөн хүүхэд гэнэт мал дээр гарахад уйдна тэгээд түүнд радио хань болж байж. “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэг алгасахгүй сонсоно. Хүлээн авагчийн зай амархан суудаг болохоор хониныхоо бууцанд булж байгаад эхлэх цагийг нь хүлээнэ. Бууцанд булахад цэнэг ордог гэж хөгшчүүд ярьдаг нь үнэн юм. “Домогт дууны сангаас” гэдэг нэвтрүүлэг бас сонсоно. “Жаахан шарга”, “Эр бор харцага”, “Цомбон туурайтай хүрэн” гэх зэрэг дууны домгийг ярьж дуулуулах нь гоё. Энэ бүхэн Батмэндыг сэрээсэн юм болов уу. Юм юманд дүйтэй, эвлэг хоолойтой аав нь бас нөлөөлсөн. Жолоо мушгиж явахдаа үргэлж ховр дуу аялж явдаг аав нь нутагтаа найрт их уригдана. Айлын хойморт суугаад ая барих нь хэн хүний сэтгэлийг татдаг байсан гэнэ. Өөрөө уртын дуу сонирхоод ирэхээрээ аавыгаа яаж дуулж байна, нугалаа хэрхэн гаргаж байна гэх зэргийг нь судалдаг болсон байна.
1993 оноос Соёл Урлагийн Их сургуулийн дуулаачийн ангид элсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н,Норовбанзадын удирдлаган дор уртын дууны ангийг 1998 онд төгсөж, одоо хүртэл ҮУИТетарт уртын дуучнаар 20 дахь жилдээ ажиллаж байна.
Дуучин Б.Батмэнд нь ажиллах хугацаандаа чуулгын төлөвлөгөөт уран бүтээлд оролцохын зэрэгцээ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” эмгэнэлт дуулалт жүжгийн “Юндэн”-ны, “Худалдаачин”, Д.Лувсаншаравын “Сүнжидмаа” дуулалт жүжгийн “Мянганы”, “Нарны домог” бүжгэн жүжгийн “Үнэн сүжигт уртын дуу”, Р.Бат-Эрдэнийн “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн “Говийн догшин хутагт Данзанравжаа”-гийн, Ц.Нацагдорж, Д.Баярбаатар “Нүүдэл” бүжгэн жүжгийн Модуны Тангарагийн дуу зэрэг гол туслах дүрүүдийг тус тус мэргэжлийн өндөр түвшинд амжилттай бүтээсэн юм. Мөн ҮОНРТВ болон бусад радио телевизүүдийн Цагаан сар, Үндэсний баяр наадмуудад зориулсан ардын домогт дуунаас сэдэвчилсэн 20 орчим зохиомжит концертонд гол дүрд тоглож, ардын дуу, óðòûí äóóãàà судлан сурталчилсаар яваа авъяаслаг уран бүтээлчийн нэг билээ.
Б.Батмэнд нь Монгол ардын айзам уртын дууг судлан өөрийн мэргэшил болгон эзэмшиж урын сандаа “Эр бор харцага”, “Түмэн эх”, Эртний сайхан, “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал сайхан”, “Эрдэнэ засгийн унага”, “Энх мэндийн баяр”, “Хоёр бор”,”Алтан богдийн шил”, “Тунгалаг тамир” зэрэг монголын уртын дууны охь манлай болсон олон арван дуунуудыг чадварлаг дуулсаар байгаа юм.
Б.Батмэнд нь үндэсний их баяр наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертонд монгол ардын уртын дууг мэргэжлийн өндөр түвшинд дуулсаар байгаа юм. Тэрээр “Санасан шүү чамайгаа, “Хэрлэн тоонотын уулс, “Эрх сэтгэл, “Өвлийн хайрын дуу, “Хангайн дуу, “Сэтгэлээс гардаггүй нутаг, “Тоодгор багын нутаг” гэх мэт зохиолын дуунуудыг хослон болон гоцлон дуулан ард түмний хүртээл болгож, 2003 онд “Хослох зүрхний уянга” 2006 онд ХААН банктай хамтарч “Санасан шүү” аялан тоглолтоор Монгол орныхоо бүх аймагт тоглосон. “Санасан шүү”, “Засагт ханы хөх харчуул-I,II” “Ханьсах сэтгэлийн дуун” зэрэг бие даасан болон хамтарсан тоглолтуудыг үзэгч түмэндээ толилуулсан.
ҮУИТ-ын уран бүтээлчдээс анх удаа Канадын “Red Sky” урлагийн байгууллагад гэрээт дуучнаар уригдан ажиллаж байгаа бөгөөд Канад, Америк, Монгол, Мексик, Перу, Хятад улсын уран бүтээлчдээс бүрдсэн дэлхийн уугуул иргэдийн “Тоnо” нэртэй тоглолтын бүрэлдэхүүнд багтан 2008 оны Бээжингийн зуны олимпын урлагийн арга хэмжээ, мөн 2010 оны Ванкуверын өвлийн олимпын урлагийн арга хэмжээний нээлтэнд амжилттай оролцсон нь монгол урлагийн нэр төрийг өндөр өргөсөн хэрэг болсон билээ.
Дуучин Б.Батмэнд өөрийн авъяас билиг, ур чадвараа сорин 1995 онд зохиогдсон “Монголын сайхан эр-Юндэн” шалгаруулах тэмцээний 3-р байрын “Сайхан эр өргөмжлөл”, 1999 онд МУАЖ Ч.Шархүүхэний нэрэмжит Уртын дуу дуулаачдын улсын анх дугаар уралдааны 3-р байр, 2000 онд “Морин хуур”, шилдэг дууны наадмын тэргүүн байр, 2004 онд XX çóóíû ìàíëàé óðòûí äóó÷èí Æ.Дîðæдагвын нэрэмжит уртын дуучдын улсын анхдугаар уралдааны 2-р байр, 2006 онд XX-р зууны Манлай уртын дууч Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит, Их монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойд зориулсан” Уртын дуучдын “улсын уралдааны Тэргүүн байр “Гран-При”, 2007 онд нэрт уртын дууч Дамчаагийн мэндэлсэний 100-н жилийн ойн нэрэмжит “Уртын дуучдын” улсын уралдааны 3-р байр, 2008 онд Монгол ардын “Богино дуу дуулаачдын” улсын уралдааны 2-р байр, 2008 оны 12 сард “Гавъяатын гараа” МУСТА дуучдын дунд зохиогдсон улсын анхдугаар уралдааны Тэргүүн дэд байрыг, Монгол улсын засгийн газар,Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Мөнгөн мод шагнал 2010 оны Шилдэг дуучин тус тус хүртсэн билээ.
Монголынхоо ард түмэн, үзэгчиддээ уран бүтээлээ толилуулахын зэрэгцээ Орос, Хятад, Япон, Солонгос, Тайван, Америк, Канад, Франц зэрэг гадаадын орнуудад зохиогдсон фестиваль, ардын урлагаа наадмуудад Монгол ардын уртын дуугаараа амжилттай оролцож эх орноо болон ардын урлагийн сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Ванкувер-2010 өвлийн цагаан олимпын урлаг соёлын үйл ажиллагааны нээлт, Канадын 5 хотоор аялан тоглолт, 2010 оны 5-р сард БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “ЭKСПО-2010” тоглолт, 2010 онд 7-р сард Канадын Торонто хотод зохиогдсон хөгжмийн наадмаас “Red Sky” урлагийн байгууллагын “Тоno” тоглолтоор шилдэг хөгжим, Гран-При шагнал, мөн 2010 оны 11 сард Канадын Оттова хотод Канадын уугуул иргэдийн хөгжмийн наадмаас Шилдэг бүжгийн хөгжим Гран-При шагнал, 2010 онд “Үлэмж эгшиглэн” бие даасан тоглолт, Red Sky” урлагийн байгууллагатай хамтран “Тоno” нэртэй CD, Олон Улсын Алтаргана наадмын нээлт, Улсын их баяр наадмын нээлт, 2010 онд чуулгын тайзнаа бүтээгдсэн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт анхны бүжгийн жүжгийн гоцлолууд, “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулал, дуулалт жүжгиин гол дүр “Данзанравжаа”-гийн дүрийг тус тус амжилттай бүтээж, 2010 оны Ванкуверийн өвлийн олимпын соёл урлагийн арга хэмжээний нээлтэд олон улсын “Тооно” төслийн бүрэлдэхүүнд багтан тоглосон амжилтаараа Засгийн газрын тухайн оны “Мөнгөн мод” шагнал хүртсэн. Канад улсын Ерөнхий сайдын шагнал ч авсан. 2016 онд “Оройн дээд” дуулалт жүжгийн Ханд вангийн дүрээр “Гэгээн муза” шагналтан болсон гээд амжилтуудыг нь дурдаад байвал олон. Монголын ардын урлагийг гадаадын орнуудад сурталчилах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС ОДОН”-р шагнасан юм.Түүнийг манай дуран онцлон буулгалаа.