Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд халтай байж болзошгүй үйлдлийг тагнуулын байгууллагад шалгуулахаар болжээ. Батлан хамгаалах салбар нь үндэсний эрх ашиг, улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Гэтэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд болон шууд бусаар халдаж байж болзошгүй үйлдлийг удаа дараа Н.Өнөрцэцэг гаргасан тул түүнийг тагнуулын байгууллагад шалгуулахаар болсон гэх мэдээлэл байна. Улмаар түүнийг гадаадаас санхүүжилт авсан эсэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан эсэхийг нягтлах аж. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.