Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Эрдэм транс”-ын Я.Эрдэнэбилэг нэг жилд дөрвөн тэрбумын ашигтай ажиллажээ
Мэдээ

“Эрдэм транс”-ын Я.Эрдэнэбилэг нэг жилд дөрвөн тэрбумын ашигтай ажиллажээ

Эрхэм админBy Эрхэм админ11/23/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобуснуудтай холбоотой хэргүүдийг АТГ, ЭЦА-нд шалгаж буй билээ. Энэ хүрээнд “Эрдэм транс” ХХК-ийн ерөнхий захирал Ямааранзын Эрдэнэбилэгийг цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн сурвалжилж эхэлснээ зарлалаа. Түүний үүсгэн байгуулсан компанийнхан БНСУ-аас “Хьюндай” загварын автобус оруулж ирэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ Монголд ашиглах насжилтыг нь уртасгаж нэмэгдүүлэхийн тулд автобуснуудын арлын дугаар, оныг нь засаж хуурамч баримт бүрдүүлэн АТҮТ болон нийслэлийн Нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн гэдэг. Улмаар тухайн автобуснуудынхаа татаасанд улс, нийслэлийн төсвөөс их хэмжээний санхүүжилт авдаг байсан хэрэгт Я.Эрдэнэбилэгийг холбогдуулан өнгөрсөн есдүгээр сараас шалгаж эхэлсэн билээ. Түүнд Эрүүгийн хуулийн 17.3-т заасан эд хөрөнгө залилан мэхэлж авсан, 18.6-гийн мөнгө угаасан, 23.2-ын хуурамч бичиг баримт ашигласан гэх үндэслэлээр хэрэг нээгээд байгаа бөгөөд гүйцэтгэх захирал Д.Хатанбаатарыг нь яллагдагчаар татан хамтатган шалгаж буй.

Бидний авсан мэдээллээр “Эрдэм транс” ХХК-иас нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй 224 автобуснаас 135-ынх нь арлын дугаар, оныг нь өөрчилсөн нь батлагдсан гэнэ. Тухайлбал, арлын дугаарыг нь арилгасан, өөрчилсөн, тоо, цифр нь зөрсөн, гэрчилгээ байхгүй гэх мэт үйлдлүүд тодорхой болсон аж. Тус компани хуучин автобусны оныг “залуужуулж” үйлчилгээнд явуулснаараа өнгөрсөн онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэх мэдээлэл ч бий.

Я.Эрдэнэбилэгийн тухайд өнгөрсөн есдүгээр сард “Эрдэм транс” ХХК-ийн байранд нэгжлэг хийх үеэр 99112…. дугаарын утсаа салгаж алга болсон бөгөөд түүнээс хойш цагдаагийнхан хаана байгааг нь тогтоохоор мөрдөн шалгаж буй гэсэн. Тиймээс Я.Эрдэнэбилэгийг орон даяар эрэн сурвалжилж, түүний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 86225533, 91863399 дугаарын утсаар хүлээн авч, мэдээллийн нууцлалыг чанд хадгалахаа илэрхийлсэн байна.

Тэрбээр өмнө нь автобусны явж буй мартшрутыг тодорхойлогч GPS гэж хэлж болох “МТ-150” төхөөрөмжийг суудлын автомашинд олноор нь ачиж яваад гүйцэтгэлийн мөнгө завшсан хэрэгт холбогдон шалгуулах үедээ хилээр гарч, БНСУ-д орогнож байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсны дараа эх орондоо ирж байв.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.