Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Танилц: Хүүхдийн нэрээр төсвийн мөнгө завшсан тохиолдлууд
Мэдээ

Танилц: Хүүхдийн нэрээр төсвийн мөнгө завшсан тохиолдлууд

Эрхэм админBy Эрхэм админ12/08/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын харьяа орон нутаг дахь салбарын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төсвийн хөрөнгөөс завших, зориулалт бусаар зарцуулах явдал нэг бус гарч байна. Тухайлбал, Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Ганзоригийг албан тушаалаа урвуулж, хүүхдэд зориулах ёстой хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сард эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар болсон байна. Гэвч уг ажлаа зохион байгуулаагүй атлаа багагүй хэмжээний мөнгийг СНЛ, “Тогоогийн говь” ХХК-ийн дансанд шилжүүлээд, түүнээсээ байгууллагынхаа ажилтнуудын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг авч гардуулсан гэнэ. Мөн Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай өөр нэг тушаал гаргаж, ямар ч ажил зохион байгуулаагүй атлаа мөнгө шилжүүлж бусдын өр төлбөрийг төлж, давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон аж.

Төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баяртуяаг бас шалгаж дууссан байна. Тэрбээр удирдаж буй байгууллагынхаа харьяанд байдаг “Баянбулаг” хүүхдийн амралтын газарт Худалдаа, аж үйлдвэрийн танхимын баруун бүсийн сургалт семинарыг зохион байгуулж, амралтын зардал 3.5 сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлэн авч өөртөө зарцуулсан хэрэгт буруутгагдсан юм билээ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.