Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй 23 хүний хэргийг шүүх эцэслэн хэлэлцлээ
Нийгэм

ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй 23 хүний хэргийг шүүх эцэслэн хэлэлцлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/08/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд, тэдэнд хахууль өгсөн аж ахуйн нэгжийн ажилтнууд багтсан 23 хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ. Тэдний өмгөөлөгч нарыг гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан “хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарахгүй гэж үзээд ийн шийдвэрлэжээ. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр үлдэж, шүүгдэгч нар ял шийтгэлээ эдлэх болж байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭМЯ-ны ТЗУГ-ын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил зургаан сарын хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ.

ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 18 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7-3 сая төгрөгөөр торгосон. Харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Ж.Нэргүйг төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, найман сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарыг гурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарыг 2.7 сая, Б.Цацралт-Одын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Шүүгдэгч О.Тамирт гурван сая төгрөгөөр торгох ял оноож, цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ёстой ялд оруулан тооцож, нийт 1.2 сая төгрөгөөр торгохоор болсон. М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаад, ялаас чөлөөлсөн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.