Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд “Хүүхдийн хоол” үндэсний чуулганаас талархал илэрхийлжээ
Папарацци

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд “Хүүхдийн хоол” үндэсний чуулганаас талархал илэрхийлжээ

Эрхэм админBy Эрхэм админ07/07/2023Updated:12/08/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хүүхдийн хоол” үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд талархал илэрхийллээ.

Монгол Улс Алсын хараа- 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч хөрвөх чадвартай, оюунлаг бүтээлч иргэнтэй улс болж хөгжинө” гэсэн зорилго тавьсан бол

Нэгдсэн Үндэсний байгууллагаас зарласан Тогтвортой хөгжлийн зорилгод:

-Өлсгөлөнг зогсоох
-Эрүүл мэндийг дэмжих
-Чанартай боловсролыг дэмжих гэсэн үндсэн 3 том зорилго бий.

Дэлхий нийтийн болон манай улсын бодлогод тусгалаа олсон эдгээр зорилтыг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар “Хүүхдийн хоол” үндэсний чуулганыг зохион байгуулж,  хот,  хөдөө, орон нутгийн 1500 орчим төлөөлөгч оролцож боловсролын орчин дахь хүүхдийн хоол гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэж, зөвлөмж гаргасан юм.

Боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд суралцаж байгаа юм. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал болох эрүүл мэнд, хоол шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж, гаргасан зөвлөмжид:

  1. Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр:
  • Ерөнхий боловсролын сургуулийн дотор орчинд үндэсний үйлдвэрлэлийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нөхцлийг бүрдүүлж, үйлдвэрлэгч сургуулийн хооронд гэрээ багйуулан ажиллах,
  • Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах,
  • Хүүхдийн өсөлт хөгжлийг бүртгэж, хянах мэдээлийн нэгдсэн системтэй болох,
  1. Хүнсний хангамж, худалдан авалт, нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох чиглэлээр:
  • Хүнсний хангамжид хагас боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүн, бэлдэц нийлүүлэх хангамжийн төвийг нийслэл, аймаг, орон нутгийн түвшинд байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх,
  • Хүүхдийн хоол үйлдвэрлэлд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлдэц нийлүүлж буй хүнс үйлдвэрлэгчдэд татвар, зээлийн хөнгөлөлтийн бодлогоор дэмжих,
  1. Мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, хангах, чадавхжуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр:
  • Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад хоол зүйч мэргэжлээр суралцагчид сурлагын амжилттай нь уялдуулан тэтгэлэг олгох асуудлыг судалж шийдвэрлэх, хоолзүйчдийг давтан сургалтад хамруулж, хоолзүйч багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх,
  1. Хоол, шим тэжээл, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр:
  • Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, хийх зөв зохистой хооллолтын цагийг нэмэгдүүлэх, үдийн хоол хөтөлбөртэй уялдуулах,
  • “Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс”-ний зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүл мэнд, хоол, хүнсний зөв зохистой хэрэглээний талаарх мэдээлэл, нэвтрүүлэг, контентын агуулга нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн байхад хяналт тавих зэрэг шийдлүүдийг тусгасан.
Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.