Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
Мэдээ

Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй

coolBy cool12/14/2023Updated:12/15/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод гэрэлтэй байлгадаг, Хөгжлийн банкны хэргээр саатуулагдсан этгээдүүдтэй байнга тааралдуулдаг, стандартын шаардлага хангаагүй хоол хүнсээр хангасан хэмээн түүний өмгөөлөгч Б.Хонгорзул сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодрууллаа.

– Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод цагаан гэрэлтэй байлгасны улмаас унтаж чадахгүй байна хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн. Энэ талаар тодруулаач?
– Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн зүгээс хуульд заасны дагуу хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж, өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ хүрээнд харуул хамгаалалтад гэрэлтүүлэг, дохиолол, телехяналтын хэрэгсэл ашигладаг. Хоригдогчийн хорих өрөөнд гэрэл байхгүй бөгөөд зөвхөн коридорын гэрлийн тусламжтайгаар телехяналтыг 24 цаг тасралтгүй тавьж хоригдогч, хоригдлын амь нас аюулгүй байдлыг хангадаг. Түүнээс Н.Өнөрцэцэгт тусгайлан гэрэл тусгаж амраахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байлгаж байна хэмээн мэдээлэлдээ дурдсан. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд өрөөний чийгшил 55-60 хувь, дулаан өвлийн улиралд 18 хэмээс багагүй байна гэж заасан стандартыг бүрэн хангаж байгаа.
– Н.Өнөрцэцэгийг Хөгжлийн банкны хэргээр саатуулагдан шалгагдаж буй этгээдүүдтэй байнга тааралдуулж, сэтгэл зүйн хувьд дарамтад оруулсан гэсэн асуудлыг мөн өмгөөлөгч хэлсэн?
– Н.Өнөрцэцэгийг хоригдож эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд амь нас аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын ажилтан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх хөдөлгөөнийг телекамераар баримтжуулан ажиллаж байгаа. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй. Сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар эрэгтэй, эмэгтэй хоригдогчийг тусад нь хорьдог.
– Цагдан хорих байрны хоол тэжээл стандартын шаардлага хангаагүй гэдэг асуудал хөндөгдөж байна. Хоригдогч нарын хоол хүнсний чанар, стандартыг хэрхэн хангаж, хяналт тавьдаг вэ?
– Тухайн хоригдогч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны 17.00 цагт өлсгөлөн зарлах хүртэл тус ангиас олгож байгаа хоол хүнсний зүйлээ хэвийн идэж хэрэглэж байсан. Одоогоор нойтон өлсгөлөн зарлаад 24 цаг болж байна. Тус ангийн хоригдогч нарын хоолыг мэргэжлийн тогооч хийж, эмч нар байнгын хяналт тавьдаг. Түүнчлэн өдөр бүр хийсэн хоолны дээжийг хадгалж, улирал тутам лабораториор шинжлүүлдэг. Үүнд прокурорын байгууллага хяналт тавьж байгаа.
– Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал нь ямар байна вэ?
– Хоригдогчийн биеийн байдал нь хэвийн бус байвал бид өлсгөлөн зарлахыг зөвшөөрдөггүй. Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарлах үед нь бусдаас тусгаарлаж, эмчийн үзлэгт оруулсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Харин сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байгаа. Амиа хорлоно гэж яриа гаргасан асуудал бий. Хэрэв өөрөө өөртөө гэмтэл учруулах үйлдэл гаргах юм бол бид хуульд заасны дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, таслан зогсоох болно. Тухайн хоригдогчтой өдөр бүр сэтгэл зүйч уулзаж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа.

 

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.