Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшинд 5.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэв
Сонин хачин

ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшинд 5.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Эрхэм админBy Эрхэм админ12/19/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин болон Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн өчигдөр ял шийтгэл ногдууллаа.

Б.Баттүвшин нь дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ зээл авах шаардлага хангаагүй байхад 2014 оны аравдугаар сард Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Онгиболд” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансанд шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон юм. Өөрөөр хэлбэл, Б.Баттүвшин аавынхаа эзэмшлийн “Эрдэнэбулган” гэх ХХК-ийн ажилтан Х.Түмэнгийн нэр дээр “Онгиболд” компаниас мөнгийг нь шилжүүлэн авсан байдаг. Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьсан барилгын 11 дүгээр давхарт 1.1 тэрбум төгрөгөөр 386.3 ам метр талбайн эзэн болсон аж. Харин үлдсэн мөнгөнөөсөө Ш.Эрдэнэболдод 123, Х.Түмэнд 40 сая гэх зэргээр шилжүүлсэн нь мөнгө угаасан үйлдэл гэж үзсэн. Тиймээс НПГ-аас Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Баттүвшин, Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарыг цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгасан тогтоолыг хэвээр нь баталсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрсөн прокурорууд Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэнээр өнгөрсөн гуравдугаар сард хянаад анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм. Түүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрсний дараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан хэлэлцээд Б.Баттүвшинг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, 20 сая төгрөг гаргуулж, дээрх санд олгуулах, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасан, 5.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Мөн гэмт хэргийн улмаас ЖДҮХС-д учирсан 1.1 тэрбум гаруй төгрөгийг иргэний хариуцагч буюу “Онгиболд”, “Эрдэнэбулган” ХХК-иас гаргуулахаар болсон байна.
Харин Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарын мөнгө угаасан үйлдлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.