Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Ногоон автобус”-ны хэргийг шалгаж дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхэд бэлэн боллоо
Гэмт хэрэг

“Ногоон автобус”-ны хэргийг шалгаж дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхэд бэлэн боллоо

Эрхэм админBy Эрхэм админ12/21/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхны оруулж ирсэн автобуснууд “но”-той байсан дуулиан дэгдэж, өдгөө ч анхаарлын төвд буй билээ.

Хуучин, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснуудыг БНСУ-ын “Дэү” компанийн Вьетнам дахь үйлдвэрээс захиалж оруулж ирсэн унаануудыг “шинэ” хэмээн баримт бүрдүүлж авсан хэргийн мөрдөн байцаалт дууссан гэдгийн хэд хэдэн эх сурвалж батлав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын I орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхэд бэлэн болоод буй аж.

Тиймээс яллагдагч нарыг хавтаст хэрэгтэй нь танилцуулж, гарын үсэг зуруулж буй бөгөөд энэ долоо хоногтоо багтаж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокрорын хяналтад хүргүүлэх гэнэ. Тэднийг нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах” тендерт “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж эдийн засгийн давуу байдал бий болгон, төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй билээ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.