Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Эмээлтийн өмхий махны гэх хэрэгт БНХАУ-ын иргдэд торгох ял оноолоо
Гэмт хэрэг

Эмээлтийн өмхий махны гэх хэрэгт БНХАУ-ын иргдэд торгох ял оноолоо

Эрхэм админBy Эрхэм админ12/27/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нэгүүн.мн сайтын хамт олон Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож байгаа талаар цуврал мэдээ, сурвалжилга, нийтлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
Уг цуврал бүтээлийн араас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж, боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжлээд байв. Улмаар хэргийг нь шалгаж байхад тус үйлдвэрээс хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Хүнсний аюулгүй байдал дэглэм сахиулах асуудлыг Зөрчлийн хуульд заасны дагуу МХЕГ эрх хэмжээнийхээ хүрээнд Зөрчлийн хэрэг нээгээд энэ асуудлыг шалгасан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна гээд МХЕГ-аас нийслэлийн прокурорт асуудлыг шилжүүлсэн. Уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ЭЦА шалгаж, мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн20.12 дугаар зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх
… Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол…

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтаар гэм буруутай эсэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалан энэ оны тавдугаар сарын 5-нд хэлэлцээд нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж байсан юм. Анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүний эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан түүхтэй.
Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж байна. Өмнө нь уг шүүх хурал “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл ирээгүй, орчуулагч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан бөгөөд өнөөдөр гурав дахь удаагаа товлогдож, гэм буруутайд тооцлоо.

Прокуророос “Эм Ди Си Пи” ХХК-ийг гэм буруутайд тооцож, 70 сая төгрөгөөр торгох саналтай байгаагаа танилцуулсан. Мөн энэ хэрэгт яллагдагчаар татагдаад буй БНХАУ-ын иргэн Чен Бинд гоёо хадгалсан гэх үйлдэлд нь 10 000 000 төгрөгөөр торгох, өмхий мөхны хэрэгт нь 40 000 000 төгрөгөөр торгох ял, нийт 50 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн агуулахад байсан өмхий махыг устгалд оруулах саналтай байгаагаа шүүх хуралд танилцуулсан.
Яллагдагч нарын өмгөөлөгч хуульд заасан хамгийн бага ял оногдуулах санал оруулсан юм.

Улмаар шүүхээс яллагдагч БНХАУ-ын иргэн Чен Бинд 25.4 сая торгох ял оноолоо. Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэлд 70 сая төгрөгийн ял оноож, байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийн хаалаа. Мөн агуулахад байгаа мах болон нунтаг зүйл, 960 грамм гоёог устгахаар боллоо. Мөн Монгол улсын хилээр гарах эрхийн хязгаарлав. 

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.