Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»ХХААХҮЯ, МХЕГ-ынхан Эм Ди Си Пи компанид давуу байдал олгосон уу
Гэмт хэрэг

ХХААХҮЯ, МХЕГ-ынхан Эм Ди Си Пи компанид давуу байдал олгосон уу

Эрхэм админBy Эрхэм админ01/03/2024Updated:01/03/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй хүмүүст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Эмээлтэд өмхийрсөн мах хадгалж байсан Эм Ди Си Пи компанитай холбоотойгоор тэднийг мөрдөн шалгаж буй гэнэ.

Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ болон хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан Эм Ди Си Пи ХХК-ийн ажлын байрыг 2022 онд шалгаад, эл компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулсан аж. Албаны хүмүүс “Ц.Болорчулуун зэрэг албан тушаалтныг АТГ-т мөрдөн шалгаж буй нь үнэн. Шалгалт нэлээд удааширч байгаа” гэсэн мэдээлэл өгөв. Ташрамд дурдахад, Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан Эм Ди Си Пи ХХК болон БНХАУ-ын иргэн Чен Бин нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, Эм Ди Си Пи ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноогоод, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан юм.

Харин Чен Бинийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан, байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэм буруутайд тооцож, 25.4 сая төгрөгөөр торгох ял оноосон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ховор ургамал болон дулааны аргаар бэлтгэсэн 234 864 кг ямааны махыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн билээ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.