Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн захирал Б.Тамирын хахуулийн хэрэг прокурорт шилжлээ
Мэдээ

“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн захирал Б.Тамирын хахуулийн хэрэг прокурорт шилжлээ

coolBy cool01/08/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” гэх компани байгуулсан байдаг. Энэ нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг ажлыг хариуцсан юм.

Гэвч товлосон хугацаанд төлөвлөсөн барилга байгууламжаа ашиглалтад оруулалгүйгээр бусад спорт цогцолборт тэмцээн, уралдаан зохион байгуулсныг спорт сонирхогчид санаж буй нь лавтай. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар спорт менежмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамирыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусжээ.

Бидэнд олдсон мэдээллээр түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулсан байна. Тодруулбал, 2020 оны тавдугаар сарын 19-нд Цэнгэлдэх хүрээлэн, спортын цогцолборын барилгын ажил гүйцэтгэх гэрээг ӨВМТХ гэдэг аж ахуйн нэгжтэй байгуулсан аж. Ингэхдээ Б.Тамир тус компанийн захирал Г.Хосбаярт давуу байдал бий болгож, хариуд нь найз О.А-ынхаа дансаар дамжуулж гурван удаа нийт 194 сая гаруй төгрөгийн хахууль авсан гэж буруутгаж буй юм билээ. Тиймдээ ч өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Б.Тамирын гэр, албан өрөөнд нэгжлэг хийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байв. Есөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр барихаар тoлoвлoсoн спорт цогцолбор өнөөг хүртэл ашиглалтад ороогүй л байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Б.Тамир нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлж буй гэнэ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.