2022 оны аравдугаар сарын 12-нд “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс хойш Батболд, Алтантуяа, Баттулга, Наранцацралт гэх мэт олон хүн түр орлогчоор ажиллаж байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түр орлон гүйцэтгэгч Г.Баттулга өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгчээ.
Учир нь тус эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт сул, санхүүгийн сахилга батгүй, төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлээгүй, алдаа зөрчил гарсаар байхад хариуцлага тооцоогүй зэрэг олон алдаа дутагдал гарсаар байхад тус эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баттулга арга хэмжээ аваагүй нь ийнхүү ажлаа өгөх үндэслэл болсныг эх сурвалж мэдээлсэн.
Бидэнд ирсэн мэдээллээр Өргөө амаржих газарт 2023 онд хоёр эх, дөч гаруй нярай эндсэн нь ажлаа өгөх үндэслэл болсон гэв.
Одоогоор тус эмнэлэг хөл, толгойгоо олохоо больж даргагүй эмх замбараагүй байдалтай байгаа юм.
Улсын байгууллага тэр тусмаа эмнэлэг “эзэнгүй” байвал үйлчлүүлэгч хохирох эрсдэлтэй юм. Гэнэтийн ноцтой явдал тохивол ЭМЯ-ны сайд та огцрох уу?

