Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт хорих ял шийтгэлээ
Мэдээ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал, И.Даваадорж нарт хорих ял шийтгэлээ

Эрхэм админBy Эрхэм админ01/31/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нүүрсний” гэх тодотголтой, хамгийн их олны анхаарал татаж байсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэд хоногийн турш хаалттай хэлэлцээд, өнөөдөр үдээс өмнө шүүгдэгч 11 хүнийг гэм буруутайд тооцож, үргэлжлүүлээл ял оноох хурлаа хийгээд шийтгэх тогтоолоо танилцууллаа. Хэрэгт холбогдогчдыг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Бас Б.Отгонжаргалын 30 000 ам.доллароо тайлбарлаж чадаагүй үйлдлийг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид гурван жил хорих ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хаслаа. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгохоор шийдсэн. Улмаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорихоор болсноор өнөөдөртөө багтаж ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги руу хүргүүлэхээр боллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуягийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэмт хэргийн зохион байгуулж оролцсон гэм буруутайд тооцож, үйлдэл тус бүрт нь оноосон хорих ялуудыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялын таван жил есөн сарын хугацаагаар хорихоор тогтоож, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасав. Мөн 9.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор боллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор асан Б.Отгонжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, хоёр жил зургаан сар хорихоор болсон байна. Бас 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноов.
Т.Аюурсайханы шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорихоор болов. Мөн 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэлээ.
“Лаки лайф” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөрийг хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг хахууль өгсөн гэм буруутайд 2 жил хасаж 14 сая төгрөгөөр торгов.
ЭТТ ХК-ийн Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж нарыг мөнгө угаасан, хахууль авахад хамтран оролцсон гэм буруутайд тооцоод зорчих эрхийг зургаан сар, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 10 сая 950 мянган төгрөгөөр торгох ял оноолоо.
Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандыг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгөх зорилгоор ятгасан гэм буруутайд тооцож нэг сая төгрөгөөр торгосон бол
Говийн IX ноён хутагт Данзанлувсантүдэвийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутай гэж дүгнэн 450 мянган төгрөгөөр торгоод түүнийг төлөхөөс чөлөөлөв. Мөн Т.Аюурсайхан дүү Т.Түвшинбаатарыг мөн худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцож 450 мянган төгрөгөөр торгосон ч хариуцлагаас чөлөөлсөн юм.

Хэрэгт битүүмжилсэн болон хязгаарласан хөрөнгүүдийг хохирол, төлбөрт тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр боллоо.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.